Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шүүх хуралдааны тогтоол
Огноо 2014-01-07
Дугаар 1
Хэргийн индекс 102/2013/1959/и
Шүүх Улсын дээд шүүх
Шүүгч Дагвадоржийн Тунгалаг
Нэхэмжлэгч “Хатансүлд” ББСБ
Хариуцагч А.Шарав
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Бусад зээл
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Өөрчлөлт оруулсан
Шийдвэрийн товч

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн176.2.2 -д  заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн шүүхийн 2013 оны 11 дүгээр сарын 11-ны өдрийн 876 дугаар магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалтыг  “шийдвэрийн 1,3 дахь  заалтыг нэгтгэн Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэг, 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэг, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар  А.Шараваас 69 616 260 төгрөг /жаран есөн сая зургаан зуун арван зургаан мянга хоёр зуун жаран төгрөг гаргуулж "Хатансүлд" ББСБ-д олгож,  нэхэмжлэлийн шаардлагаас 6 473 140 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 538 350 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч А.Шараваас 506 031 /таван зуун зургаан мянга гучин нэг/ төгрөг гаргуулж "Хатансүлд" ББСБ-д олгосугай” гэж өөрчлөн найруулж, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч А.Шараваас хяналтын гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 538 500 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.