Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 11 сул орон тоонд 22 нэр дэвшигч өрсөлдөж байна. Тэд өнөөдөр (2022.09.22) салбар эрх зүйн хууль хэрэглэх мэдлэг, чадвар болон салбар эрх зүйн мэдлэгээ шалгуулсан юм. Уг орон тоонд 34 хуульч бүртгүүлснээс тав нь шалгалтад ирээгүйн улмаас хасагджээ. Мөн долоон хуульч нөөцөөс нэр дэвшиж байна.

 

 

       Шалгалтад оролцож буй нэр дэвшигчид энэ сарын 23-нд үндсэн хуулийн эрх зүйн мэдлэг, 26-нд эрх зүйн баримт бичиг боловсруулах болон хэл найруулга, бичгийн чадварын шалгалт өгнө.

 

      Харин маргааш (2022.09.23) эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн сул орон тоонд нэр дэвшигчид  салбар эрх зүйн хууль хэрэглэх мэдлэг чадвар болон салбар эрх зүйн мэдлэгийн шалгалт өгнө. Уг шалгалтад бүртгүүлсэн хуульчид цагаа барьж, хувийн зохион байгуулалтаа хангахыг хүсье.

 

Нэр дэвшигчдэд зориулсан санамж, зөвлөмжийг энд дарж авна уу.

 

 

Хэвлэл мэдээллийн хэлтэс