Шүүхийн ерөнхий зөвлөл өнөөдрийн ээлжит хуралдаанаараа анхан шатны шүүхийн шүүгчийн 10, давж заалдах шатны шүүхийн шүүгчийн 4 сул орон тоог нөхөх асуудлыг хэлэлцэж, сонгон шалгаруулалт зарлахаар шийдвэрлэв.

 

 

       Сонгон шалгаруулалт зарласан тухай Шүүхийн ерөнхий зөвлөлийн тогтоолыг ЭНД дарж үзнэ үү.

 

       Хуралдаанаар Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Оюунтунгалагийг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд сул орон тоог нөхөгдөх хүртэл хугацаанд сэлгэн ажиллуулахаар, нэг шүүгчийн хүсэлтийг үндэслэн шүүгчийн албан тушаалаас чөлөөлүүлэх саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид хүргүүлэхээр болов.

 

       Түүнчлэн Эвлэрүүлэн зуучлагчдын зөвлөлийн гишүүнээс Ц.Ичинхорлоо, М.Баясгалан, Д.Доржсүрэн, Б.Энх-Эрдэнэ нарыг чөлөөлж, Ч.Цэнд, Т.Болормаа, Л.Галбаатар, Б.Энх-Эрдэнэ нарыг томиллоо.

 

 

Хэвлэл мэдээллийн хэлтэс