Шүүх хуралдааны тойм

Огноо 2014-01-02
Шүүх Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх
Шүүх хуралдааны тойм

08.30 цагаас

1. “Цүки” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдох, Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 415 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч Ц.Цогт

Шийдвэрлэсэн байдал

ЗХХШТХ-ийн 87 дугаар зүйлийн 87.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, шинэ захиргааны акт гартал, маргаан бүхий захиргааны актыг түдгэлзүүлсэн.

2. “Юилсот” ХХК-ийн нэхэмжлэлтэй, БЗД-ийн Засаг даргад холбогдох, Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 346 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч Ц.Цогт

Шийдвэрлэсэн байдал

ЗХХШТХ-ийн 87 дугаар зүйлийн 87.1 дэх хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисон.

10.30 цагаас

3. “Петрожамп” ХХК, “НИК” ХХК “Магнай трейд” ХХК, “М-Ойл” ХХК, “Ойн бирж” ХХК-иудын нэхэмжлэлтэй, Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагчдад холбогдох, Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 533 дугаар тогтоолтой захиргааны хэргийг хариуцагчийн гомдлоор

Илтгэгч: Шүүгч П.Соёл-Эрдэнэ

Шийдвэрлэсэн байдал

ЗХХШТХ-ийн 90 дүгээр зүйлийн 90.2.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн тогтоолд өөрчлөлт оруулж, хариуцагчийн гомдлын зарим хэсгийг хангасан.

4. С.Тогтохбаярын нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг дарга болон УБЕГ-ын ЭХЭБГ-т холбогдох, Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 408 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч Б.Мөнхтуяа

Шийдвэрлэсэн байдал

ЗХХШТХ-ийн 87 дугаар зүйлийн 87.1 дэх хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисон.

13.30 цагаас

5. Д.Дэрэнборын нэхэмжлэлтэй, Төв аймгийн Жаргалант сумын Засаг даргад холбогдох, Төв аймгийн захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 23 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч Б.Мөнхтуяа

Шийдвэрлэсэн байдал

ЗХХШТХ-ийн 87 дугаар зүйлийн 87.1 дэх хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисон.

6. П.Сүрэнгийн нэхэмжлэлтэй, БГД-ийн Засаг дарга болон тус дүүргийн ИТХ-д холбогдох, Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 416 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг хариуцагч БГД-ийн засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч Ц.Цогт

Шийдвэрлэсэн байдал

ЗХХШТХ-ийн 87 дугаар зүйлийн 87.1 дэх хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч БГД-ийн засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисон.

15.30 цагаас

7. “ЭНКБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Төв аймгийн Баянхангай сумын Засаг даргад холбогдох, Төв аймгийн захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 22 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч П.Соёл-Эрдэнэ

Шийдвэрлэсэн байдал

ЗХХШТХ-ийн 87 дугаар зүйлийн 87.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисон.

8. Д.Төмөр-Өлзийгийн нэхэмжлэлтэй, Төрийн өмчийн хороонд холбогдох, Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 420 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч П.Соёл-Эрдэнэ

Шийдвэрлэсэн байдал

ЗХХШТХ-ийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсгийг баримтлан 2014 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл нэхэмжлэгчийн хүсэлтээр  шүүх хуралдааныг хойшлуулсан.

 9. Хөвсгөл аймгийн Нийгмийн халамж үйлчилгээний хэлтсийн нэхэмжлэлтэй, Хөвсгөл аймгийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчид холбогдох, Хөвсгөл  аймгийн захиргааны хэргийн шүүхийн  2013 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 36 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг хариуцагчийн давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч П.Соёл-Эрдэнэ

Шийдвэрлэсэн байдал

ЗХХШТХ-ийн 87 дугаар зүйлийн 87.1 дэх хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисон.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Оруулсан 2014-01-03 08:31:49
Үзсэн 917

Хэвлэх | Буцах