Шүүх хуралдааны тойм

Огноо 2015-07-07
Шүүх Захиргааны хэргийн анхан шатны 17 дугаар шүүх
Шүүх хуралдааны тойм

ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ 17 ДУГААР ШҮҮХИЙН 2015 ОНЫ 01 ДҮГЭЭР САРЫН 07-НЫ  ӨДРИЙН ШҮҮХ ХУРАЛДААНЫ ТОЙМ

 

1. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-д зааснаар нэхэмжлэгч Х.Чулуунцэцэгийн нэхэмжлэлтэй, Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын даргад холбогдох “Ховд аймгийн Засаг даргын тамгын газрын даргын 2014 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн Б/12 дугаар тушаал, 2013 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн Б/55 дугаар тушаал зэргийг илт хууль бус болохыг тогтоон хүчингүй болгуулах, Ховд аймгийн Засаг даргын тамгын газрын санхүү төрийн сангийн хөрөнгө оруулалт, төсвийн орлого хариуцсан мэргэжилтний албан тушаалд томилох үүргээ биелүүлээгүй хариуцагчийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, Ховд аймгийн засаг даргын Тамгын газрын санхүү төрийн сангийн хөрөнгө оруулалт, төсвийн орлого хариуцсан мэргэжилтний албан тушаалд томилохыг хариуцагчид даалгах, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг хариуцагчаас гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэхийг хариуцагчид даалгах”-ыг хүссэн нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдааныг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан хүсэлтээр 2015 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 10:00 цаг хүртэл хойшлуулав.

 

 

Тойм гаргасан:

НАРИЙН БИЧГИЙН ДАРГА                                               М.ӨНӨРМАА

 

Оруулсан 2015-01-12 14:27:28
Үзсэн 999

Хэвлэх | Буцах