Шүүх хуралдааны тойм

Огноо 2015-06-12
Шүүх Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүх
Шүүх хуралдааны тойм

.

.2015 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн “Б” заалны шүүх хуралдааны тойм.

10:30
Даргалагч: Ерөнхий шүүгч Ц.Батсүрэн
Иргэн Ш.Энхжингийн нэхэмжлэлтэй, Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдох захиргааны хэрийн хүсэлтийг хянан хэлэлцээд  
Шийдвэрлэсэн байдал:
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1, 79.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Ш.Энхжин болон нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Одгариг нарын гаргасан хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.


12:00
Даргалагч: Шүүгч Н.Долгорсүрэн
Иргэн Ц.Баярбаатарын нэхэмжлэлтэй, Баянгол дүүргийн Боловсролын хэлтэст холбогдох захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд
Шийдвэрлэсэн байдал:
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2.8-д заасныг баримтлан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.  

14:00
Даргалагч: Шүүгч Д.Зоригтбаатар даргалж, шүүгч Э.Лхагвасүрэн, С.Төмөрбат нарын бүрэлдэхүүнтэй,
“СООЦ” ХХК болон нэр бүхий 14 ХХК-ий нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг дарга болон Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралд холбогдох захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд
Шийдвэрлэсэн байдал:
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 69.2, 74 дүгээр зүйлийн 74.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч нарын өмгөөлөгч, ирээгүй хэргийн оролцогчийг шүүх хуралдаанд оролцуулах шаардлагатай гэж үзэн шүүх хуралдааныг 2015 оны 06 сарын 26-ны өдрийн 10 цаг 00 минутад хийхээр хойшлуулав.  

16:00
Даргалагч: Шүүгч С.Төмөрбат даргалж, шүүгч Д.Халиуна, шүүгч Н.Долгорсүрэн нарын бүрэлдэхүүнтэй,
“Баясах Атлас” ХХК-ий нэхэмжлэлтэй, ГЕГ-ын ГУБ-гч нарт холбогдох захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд
Шийдвэрлэсэн байдал:
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т заасныг баримтлан ирээгүй хэргийн оролцогчийг шүүх хуралдаанд оролцуулах шаардлагатай гэж үзэн шүүх хуралдааныг 2015 оны 06 сарын 26-ны өдрийн 15 цаг 30 минутад хийхээр хойшлуулав.  

16:30
Даргалагч: Шүүгч С.Төмөрбат
Иргэн Э.Эрдэнэбаярын нэхэмжлэлтэй, Баянзүрх дүүргийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд
Шийдвэрлэсэн байдал:
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т заасныг баримтлан ирээгүй хэргийн оролцогчийг шүүх хуралдаанд оролцуулах шаардлагатай гэж үзэн шүүх хуралдааныг 2015 оны 06 сарын 25-ны өдрийн 16 цаг 00 минутад хийхээр хойшлуулав.  

17:00
Даргалагч: Шүүгч Д.Зоригтбаатар
Иргэн Б.Цогтгэрэлийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг дарга болон Нийслэлийн Өмчийн харилцааны газарт холбогдох захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд
Шийдвэрлэсэн байдал:
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т заасныг баримтлан ирээгүй хэргийн оролцогчдод эвлэрэх хугацаа олгох шаардлагатай гэж үзэн шүүх хуралдааныг 2015 оны 06 сарын 26-ны өдрийн 13 цаг 30 минутад хийхээр хойшлуулав.  

 

Оруулсан 2015-06-12 11:04:28
Үзсэн 422

Хэвлэх | Буцах