Шүүх хуралдааны тойм

Огноо 2015-06-16
Шүүх Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүх
Шүүх хуралдааны тойм

2015 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн "А" заалны шүүх хуралдааны тойм.

08:40
Даргалагч: Шүүгч Ц.Сайхантуяа
Мон-Ивээл ХХК-ий нэхэмжлэлтэй, Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөөх газарт холбогдох хяналт шалгалтын маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд
Шийдвэрлэсэн байдал:
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2.9-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.


09:00
Даргалагч: Шүүгч Ц.Батсүрэн
"Алтайн хүдэр ХХК"-ий нэхэмжлэлтэй, Гаалийн ерөнхий газарт холбогдох төрийн актын маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд
Шийдвэрлэсэн байдал:
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2.9-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

13:30
Даргалагч: Шүүгч С.Төмөрбат.
Иргэн Ю.Бямбадоржийн нэхэмжлэлтэй, Онцгой байдлын ерөнхий газарт холбогдох актын маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд
Шийдвэрлэсэн байдал:
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т заасныг баримтлан нэмэлт нотлох баримт цуглуулах шаардлагатай гэж үзэж шүүх хуралдааныг хойшлуулж, 2015 оны 6 дугаар сарын 30-ны 15 цаг 30 минутанд хийхээр товлов.

14:00
Даргалагч: Шүүгч С.Төмөрбат
“МНХҮА” ТББ-ий  нэхэмжлэлтэй, Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдох бүртгэлийн маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд
Шийдвэрлэсэн байдал:
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т заасныг ирээгүй оролцуулагчийг шүүх хуралдаанд зайлшгүй шаардлагатай гэж үзэж шүүх хуралдааныг хойшлуулж, 2015 оны 6 дугаар сарын 30-ны 10 цаг 30 минутанд хийхээр товлов.

14:30
Даргалагч: Шүүгч С.Төмөрбат
"Улаанбаатар хотын банк"-ны нэхэмжлэлтэй, Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газарт холбогдох хүсэлт хэлэлцэх ажиллагааг хянан хэлэлцээд
Шийдвэрлэсэн байдал:
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.1-д заасныг үндэслэн хүсэлтийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

16:00
Даргалагч: Шүүгч А.Сарангэрэл
"Монгол ардын нам"-ын нэхэмжлэлтэй, Хан-Уул дүүргийн Засаг даргад холбогдох актын маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд
Шийдвэрлэсэн байдал:
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т заасныг баримтлан нэмэлт нотлох баримт цуглуулах шаардлагатай гэж үзэж шүүх хуралдааныг хойшлуулж, 2015 оны 6 дугаар сарын 17-ны 14 цаг 30 минутанд хийхээр товлов.

2015 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн "Б" заалны шүүх хуралдааны тойм.

08:40
Даргалагч: Шүүгч О.Оюунгэрэл, бүрэлдэхүүнд шүүгч А.Сарангэрэл, С.Төмөрбат
“Баянконстракшн” ХХК-ий нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдох газрын маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд
Шийдвэрлэсэн байдал:
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2.9-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

11:30
Даргалагч: Шүүгч Б.Адъяасүрэн
Иргэн Д.Өлзийсайханы нэхэмжлэлтэй, Ашигт малтмалын газарт холбогдох төрийн албаны маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд
Шийдвэрлэсэн байдал:
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2.9-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

13:40
Даргалагч: Шүүгч Ц.Сайхантуяа
“Капитрон банк” ХХК-ий нэхэмжлэлтэй, Улсын бүртгэлийн газарт холбогдох бүртгэлийн маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд
Шийдвэрлэсэн байдал:
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т заасныг баримтлан нэмэлт нотлох баримт цуглуулах шаардлагатай гэж үзэж шүүх хуралдааныг хойшлуулж, 2015 оны 6 дугаар сарын 24-ний 14 цаг 30 минутанд хийхээр товлов

14:30
Даргалагч: Шүүгч Д.Зоригтбаатар
Иргэн Д.Энхболдын нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдох газрын маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд
Шийдвэрлэсэн байдал:
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т заасныг баримтлан нэмэлт нотлох баримт цуглуулах шаардлагатай гэж үзэж шүүх хуралдааныг хойшлуулж, 2015 оны 6 дугаар сарын 22-ны 15 цаг 00 минутанд хийхээр товлов.

16:00
Даргалагч: Шүүгч Д.Халиуна
“Хүрд хөсөг” ХХК-ий нэхэмжлэлтэй, Нийслэлийн Өмчийн харилцааны газар, Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газарт холбогдох газрын маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд
Шийдвэрлэсэн байдал:
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т заасныг баримтлан нэмэлт нотлох баримт цуглуулах шаардлагатай гэж үзэж шүүх хуралдааныг хойшлуулж, 2015 оны 6 дугаар сарын 29-ний 15 цаг 30 минутанд хийхээр товлов.

2015 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн "В" заалны шүүх хуралдааны тойм.

08:40
Даргалагч: Б.Адъяасүрэн
“Эм Си Пи Эл” ХХК-ий нэхэмжлэлтэй, Гаалийн ерөнхий газрын гаалийн улсын байцаагчид холбогдох татварын албаны маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд
Шийдвэрлэсэн байдал:
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т заасныг баримтлан нотлох баримт гаргуулах шаардлагатай гэсэн үндэслэлээр, шүүх хуралдааныг хойшлуулж, 2015 оны 06 дугаар сарын 30-ний өдрийн 08 цаг 40 минутад хийхээр товлов.

09:40
Даргалагч: Шүүгч Д.Халиуна
“Трансинконсул” ХХК-ий нэхэмжлэлтэй, Татварын ерөнхий газрын татварын улсын байцаагчид холбогдох татварын маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд
Шийдвэрлэсэн байдал:
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т заасныг баримтлан нэмэлт нотлох баримт гаргуулах шаардлагатай гэсэн үндэслэлээр, шүүх хуралдааныг хойшлуулж, 2015 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 15 цаг 30 минутад хийхээр товлов.

10:30
Даргалагч: шүүгч Д.Зоригтбаатар
“Түүчээ тэрэг” ХХК-ий нэхэмжлэлтэй, Ашигт малтмалын газрын Кадастрын Хэлтэстийн даргад холбогдох тусгай зөвшөөрлийн маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд
Шийдвэрлэсэн байдал:
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугар зүйлийн 70.2.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд  хангаж шийдвэрлэв.

14:30
Даргалагч: Шүүгч Б.Адъяасүрэн
Иргэн Г.Сарантуяагийн нэхэмжлэлтэй, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргад холбогдох төрийн албаны маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд
Шийдвэрлэсэн байдал:
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2.9-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

2015 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааны тойм.

09:00
Даргалагч: Шүүгч Э.Лхагвасүрэн
“ХАСЭБЭ” ХХК-ий нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдох газрын маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд
Шийдвэрлэсэн байдал:
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1, 70.2.9-д заасныг удирдлага болгон нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.   

13:30
Даргалагч: Шүүгч Э.Лхагвасүрэн
“ТБЭЭАХХ” ТББ-ын нэхэмжлэлтэй, Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдох бүртгэлийн маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд
Шийдвэрлэсэн байдал:
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1, 70.2.1-д заасныг удирдлага болгон нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв

16:30
Даргалагч: Шүүгч Э.Лхагвасүрэн
“Флюорит стар” ХХК-ий нэхэмжлэлтэй, Ашигт малтмалын газрыг Кадастрын хэлтэст холбогдох тусгай зөвшөөрлийн маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд
Шийдвэрлэсэн байдал:
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т заасныг удирдлага болгон нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг тодруулах шаардлагатай гэсэн үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулж, 2015 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 09 цаг 00 минутад хийхээр товлов. 

Оруулсан 2015-06-16 07:56:46
Үзсэн 367

Хэвлэх | Буцах