Шүүх хуралдааны тойм

Огноо 2015-06-18
Шүүх Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүх
Шүүх хуралдааны тойм

2015 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн “А” заалны шүүх хуралдааны тойм.

08:40
Даргалагч: Шүүгч Э.Лхагвасүрэн
“Улаанбаатар дулааны сүлжээ” ХХК-ий нэхэмжлэлтэй, Улсын төсөв орлого, хяналтын газрын татварын улсын байцаагч нарт холбогдох татварын маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд 
Шийдвэрлэсэн байдал:
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2.4-д заасныг баримтлан нэмэлт нотлох баримт цуглуулах шаардлагатай гэсэн үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулж 2015 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 08 цаг 40 минутад товлов.


10:30
Даргалагч: Шүүгч Д.Зоригтбаатар
“Могойн гол глобал ресурс” ХХК-ий нэхэмжлэлтэй, Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэст холбогдох актын маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд 
Шийдвэрлэсэн байдал:
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2.4-д заасныг баримтлан ирээгүй хэргийн оролцогчийг шүүх хуралдаанд оролцуулах шаардлагатай гэсэн үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулж 2015 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 10 цаг 30 минутад товлов. 

11:00
Даргалагч: Шүүгч Д.Зоригтбаатар
“Инфрастракчер” ХХК-ий нэхэмжлэлтэй, Монгол банкинд холбогдох актын маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд 
Шийдвэрлэсэн байдал:
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2.4-д заасныг баримтлан ирээгүй хэргийн оролцогчийг оролцуулах шаардлагатай гэсэн үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулж 2015 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 09 цаг 30 минутад товлов. 

13:30
Даргалагч: Шүүгч О.Оюунгэрэл
“Богд асар” ХХК-ий нэхэмжлэлтэй, Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газар, Нийслэлийн Өмчийн харилцааны газарт холбогдох эс үйлдэхүйтэй холбоотой захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд 
Шийдвэрлэсэн байдал:
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2.4-д заасныг баримтлан нэмэлт нотлох баримт цуглуулах шаардлагатай гэсэн үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулж 2015 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 13 цаг 30 минутад товлов. 

14:00
Даргалагч: Шүүгч О.Оюунгэрэл
Иргэн А.Ганболдын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Төмөрбаатарын нэхэмжлэлтэй, Налайх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдох актын маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд 
Шийдвэрлэсэн байдал:
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2.4-д заасныг баримтлан нэмэлт нотлох баримт цуглуулах шаардлагатай гэсэн үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулж 2015 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 15 цаг 30 минутад товлов. 

15:40
Даргалагч: Ерөнхий шүүгч Ц.Батсүрэн
Иргэн Ч.Гүндбаярын нэхэмжлэлтэй, Баянгол дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Баянгол дүүргийн Засаг даргад холбогдох газрын маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд  Шийдвэрлэсэн байдал:
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.3-т заасныг удирдлага болгон мөн хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.8-д заасныг баримтлан нэхэмжлэгч Ч.Гүндбаярын нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэв. 

2015 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн “Б” заалны шүүх хуралдааны тойм.

09:00
Даргалагч: Ерөнхий шүүгч Ц.Батсүрэн
Иргэн Н.Отгонболдын нэхэмжлэлтэй, Баянгол дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Баянгол дүүргийн Засаг даргад холбогдох газрын маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд  Шийдвэрлэсэн байдал:
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2.4-д заасныг баримтлан ирээгүй хэргийн оролцогчийг шүүх хуралдаанд оролцуулах шаардлагатай гэсэн үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулж 2015 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 10 цаг 30 минутад товлов. 

09:30
Даргалагч: Ерөнхий шүүгч Ц.Батсүрэн
Иргэн Б.Цогоогийн нэхэмжлэлтэй, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газарт холбогдох төрийн албаны  маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд
Шийдвэрлэсэн байдал:
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв. 

11:30
Даргалагч: Шүүгч М.Батзориг
"ШӨХТГ"-ын нэхэмжлэлтэй, Эрчим хүчний зохицуулах хорооны газарт холбогдох актын маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд 
Шийдвэрлэсэн байдал:
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 79 дугаар зүйлийн 79.1, 74 дүгээр зүйлийн 74.3, 34 дүгээр зүйлийн 34.1.5-т заасныг баримтлан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй  болгож, хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэв.

16:00
Даргалагч: Шүүгч Б.Баттулга
Иргэн Б.Баттулгын нэхэмжлэлтэй, Тахарын ерөнхий газарт холбогдох төрийн албаны маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд 
Шийдвэрлэсэн байдал:
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2.9-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй  болгож шийдвэрлэв.

2015 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн “В” заалны шүүх хуралдааны тойм.

08:50
Даргалагч: Д.Зоригтбаатар
Иргэн Б.Гантөмөрийн нэхэмжлэлтэй, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргад холбогдох төрийн албаны маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд
Шүүгчийн захирамжид:
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2.1-д заасныг баримтлан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

10:40
Даргалагч: Шүүгч М.Батзориг
Иргэн Х.Хүрэлбаатарын нэхэмжлэлтэй, Эрүүл мэнд, спортын яамны Төрийн нарийн бичгийн даргад холбогдох төрийн албаны маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд
Шийдвэрлэсэн байдал:
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2.4-д заасныг баримтлан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

11:25
Даргалагч: Шүүгч Ц.Сайхантуяа
“Кэй энд Ти констракшн” ХХК-ий нэхэмжлэлтэй, Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч нарт холбогдох татварын маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд
Шийдвэрлэсэн байдал:
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2.9-д заасныг баримтлан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй  болгож шийдвэрлэв.

12:10
Даргалагч: Шүүгч Н.Долгорсүрэн
“Бүүргэнт” ХХК-ий нэхэмжлэлтэй, Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргад холбогдох ашигт малтмалын маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд
Шийдвэрлэсэн байдал:
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т заасныг баримтлан хариуцагчиас нэмэлт нотлох баримт гаргуулах шаардлагатай гэсэн үндэслэлээр хуралдааныг хойшлуулж, 2015 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 11 цаг 30 минутад хийхээр товлов.

14:20
Даргалагч: Шүүгч Э.Лхагвасүрэн
Иргэн Ж.Сүрэнхүүгийн нэхэмжлэлтэй, Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдох бүртгэлийн маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд
Шийдвэрлэсэн байдал:
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2.1-д заасныг баримтлан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

15:40
Даргалагч: Шүүгч Ц.Сайхантуяа
Иргэн Ц.Алтангэрэл, Ц.Алтансүх нарын нэхэмжлэлтэй, Баянзүрх дүүргийн Засаг даргад холбогдох газрын маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд
Шийдвэрлэсэн байдал:
Гуравдагч этгээдийн зүгээс шүүгчийг татгалзан гаргах хүсэлт гаргасан тул уг хүсэлтийг ерөнхий шүүгч шийдвэрлэх хүртэл хугацаагаар хойшлуулж шийдвэрлэв.

16:30
Даргалагч: Шүүгч Д.Зоригтбаатар
“Батлан хамгаалах туслах нийгэмлэг” ТББ-ын нэхэмжлэлтэй, Төрийн өмчийн хороонд холбогдох актын маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд
Шийдвэрлэсэн байдал:
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т заасныг баримтлан ирээгүй хэргийн оролцогч болох хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарыг шүүх хуралдаанд оролцуулах шаардлагатай гэсэн үндэслэлээр хуралдааныг хойшлуулж, 2015 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 16 цаг 00 минутад хийхээр товлов.

Оруулсан 2015-06-18 09:12:57
Үзсэн 334

Хэвлэх | Буцах