Шүүх хуралдааны тойм

Огноо 2015-06-18
Шүүх Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүх
Шүүх хуралдааны тойм

 

Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхийн

шүүх хуралдаанаар хэлэлцэж шийдвэрлэсэн эрүүгийн хэргийн тойм

2015 оны 6 дугаар сарын 18-ны өдөр Пүрэв гараг

Эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхим

Эхлэх: 09:00 цаг

1. Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2015 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 483 дугаар шийтгэх тогтоолтой, Ц.Баярмагнай, А.Ганчимэг нарт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2, 91 дүгээр зүйлийн 91.2.15, 145 дугаар зүйлийн 145.2, 223 дугаар зүйлийн 223.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг ялтны гаргасан гомдлыг үндэслэн хянан хэлэлцээд

Магадлалд: Шийтгэх тогтоолыг тогтоох хэсгийн 1, 4, 7, 13 дахь заалтуудад өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

Илтгэгч шүүгч: Ц.Оч

2. Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2015 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 525 дугаар шийтгэх тогтоолтой, Д.Мижидсанданд холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг ялтан Д.Мижидсандан, түүний өмгөөлөгч Ц.Дэлгэрням, С.Сувдмаа нарын үндэслэн хянан хэлэлцээд

Магадлалд: Чанга дэглэм гэснийг жирийн дэглэм болгож өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

Илтгэгч шүүгч: Ц.Оч

3. Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2015 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 469 дүгээр шийтгэх тогтоолтой, Т.Жаргалбат, Б.Бат-Өлзий нарт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1, 96 дугаар зүйлийн 96.2.5, 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181 дүгээр зүйлийн 181.2.5 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Т.Жаргалбат, Б.Бат-Өлзий, тэдгээрийн өмгөөлөгч Ц.Тодгэрэл нарын гаргасан гомдлыг үндэслэн хянан хэлэлцээд

Магадлалд: Шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, ялтан Т.Жаргалбат, ялтан Б.Бат-Өлзий, тэдгээрийн өмгөөлөгч Ц.Тодгэрэл нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Илтгэгч шүүгч: Ц.Оч

4. Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2015 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 550 дугаар шийтгэх тогтоолтой, М.Намсрай, Г.Отгонтөгс нарт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1, 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг ялтан Г.Отгонтөгс, түүний өмгөөлөгч Г.Баяржаргал, ялтан М.Намсрай нарын гаргасан гомдлыг үндэслэн хянан хэлэлцээд

Магадлалд: М.Намсрайг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт заасныг журамлан шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзаж шийдвэрлэв.

Илтгэгч шүүгч: Д.Оюунчулуун

5. Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2015 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 267 дугаар шүүхийн тогтоолтой, П.Цэрэнбүтэдэд холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг улсын яллагчийн бичсэн эсэргүүцлийг үндэслэн хянан хэлэлцээд

Магадлалд: Шүүхийн тогтоолыг хэвээр үлдээж, улсын яллагчийн давж заалдсан эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Илтгэгч шүүгч: Д.Оюунчулуун

6. Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2015 оны 5 дугаар сарын 7-ны өдрийн 517 дугаар шийтгэх тогтоолтой, Ж.Цэрэнноров, Ш.Батсайхан нарт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг ялтан Ж.Цэрэнноров, түүний өмгөөлөгч Л.Азжаргал, ялтан Ш.Батсайхан, түүний өмгөөлөгч Б.Чинбат, Б.Болортуяа нарын гаргасан гомдлыг үндэслэн хянан хэлэлцээд

Магадлалд: Прокуророос Ш.Батсайханд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг мөн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэг болгон зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж, түүний тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, 3 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт заасныг журамлан оногдуулсан хорих ялыг тэнсэж, 3 жилийн хугацаагаар хянан харгалзаж шийдвэрлэв.

Илтгэгч шүүгч: Д.Оюунчулуун

7. Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2015 оны 5 дугаар сарын 1-ний өдрийн 500 дугаар шийтгэх тогтоолтой, Р.Эрдэнэ-Очирт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг ялтны өмгөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн хянан хэлэлцээд

Магадлалд: Шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, ялтны өмгөөлөгч Б.Эрдэнэбатын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Илтгэгч шүүгч Д.Мягмаржав.

8. Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2015 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 556 дугаар шийтгэх тогтоолтой, Т.Сэргэлэнжанжин, Б.Бямбацогт нарт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүээр зүйлийн 91.2.12, 91 дүгээр зүйлийн 91.2.15, 91 дүгээр зүйлийн 91.2.6, 247 дугаар зүйлийн 247.1, 126.2.6 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг ялтан Т.Сэргэлэнжанжингийн өмгөөлөгч Э.Ганбатын гаргасан гомдлыг үндэслэн хянан хэлэлцээд

Магадлалд: Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтын “...Т.Сэргэлэнжанжинг хүнийг санаатай алах гэмт хэргийг хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй байгааг мэдсээр байж, онц харгис хэрцгий аргаар үйлдсэн, хүчиндэх гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэм буруутайд…” гэснийг “...бусдын биеэ хамгаалж чадахгүй байдлыг далимдуулан хүчиндсэний улмаас хохирогч нас барсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд…” гэж, 2 дахь заалтын “...91 дүгээр зүйлийн 91.2.12, 91.2.15 дахь хэсэгт зааснаар Т.Сэргэлэнжанжинг 20 жилийн хугацаагаар хорих ял, 126 дугаар зүйлийн 126.2.6 дахь хэсэгт зааснаар 5 жил 1 сар хорих ял...” гэснийг, “…126 дугаар зүйлийн 126.3 дахь хэсэгт Т.Сэргэлэнжанжинг 17 жил хорих ял…” гэж, 3 дахь заалтын Т.Сэргэлэнжанжинд холбогдох хэсгийг хүчингүй болгон өөрчилж, шийтгэх тогтоолын бусад заалт, хэсгийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Илтгэгч шүүгч: Д.Мягмаржав

9. Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2015 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 493 дугаар цагаатгах тогтоолтой, Б.Ганхуягт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг

Шүүхийн тогтоолд: Ялтны өмгөөлөгч Д.Галансанпунцаг хурал давхцсан үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулж өгнө үү гэсэн хүсэлт гаргасан байх тул хүсэлтийг хүлээн авч, шүүх хуралдааныг жич мэдэгдэхээр хойшлуулав.

Илтгэгч шүүгч: М.Пүрэвсүрэн

10. Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2015 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 552 дугаар шийтгэх тогтоолтой, Н.Мөнгөнхуяг, Д.Лхагвасүрэн нарт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг ялтан Н.Мөнгөнхуягийн гаргасан гомдлыг үндэслэн хянан хэлэлцээд

Магадлалд: Шийтгэх тогтоол хууль ёсны үндэслэлтэй байх хуулийн шаардлага хангаагүй байх тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.2-д заасныг удирдлага болгон шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэв.

Илтгэгч шүүгч М.Пүрэвсүрэн

11. Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2015 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 379 дүгээр шийтгэх тогтоолтой, Д.Наранболдод холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг ялтан Д.Наранболд, түүний өмгөөлөгч З.Ганчимэг, Д.Батнаран нарын гаргасан гомдлыг үндэслэн хянан хэлэлцээд

Магадлалд: Сум дундын 7 дугаар шүүхийн 2014 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 192 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.2-д зааснаар Д.Наранболдод оногдуулсан 300 цагийн албадан ажил хийлгэх ялыг энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан ялд багтааж шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

Илтгэгч шүүгч М.Пүрэвсүрэн.

 

Тойм гаргасан: Мэдээлэл лавлагааны мэргэжилтэн Б.Сэргэлэн

/Утас 70007277/

www.10courtofcriminalappeals.mn

 

 

 

 

Оруулсан 2015-06-19 09:10:36
Үзсэн 409

Хэвлэх | Буцах