Шүүх хуралдааны тойм

Огноо 2015-06-22
Шүүх Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүх
Шүүх хуралдааны тойм

2015 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн “А” заалны шүүх хуралдааны тойм.

09:30
Даргалагч: Шүүгч Н.Долгорсүрэн
“Саран-Инж” ХХК-ий нэхэмжлэлтэй, Сангийн яаманд холбогдох актын маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд
Шийдвэрлэсэн байдал:
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т заасныг удирдлага болгон нэмэлт нотлох баримт цуглуулах шаардлагатай гэсэн үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулж, 2015 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 15 цаг 30 миунтад хийхээр товлов.


11:50
Даргалагч: Шүүгч М.Батзориг
Иргэн О.Байгалмаагийн нэхэмжлэлтэй, Хүн амын хөгжил нийгмийн хамгаалалтын сайдад холбогдох төрийн албаны маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд
Шийдвэрлэсэн байдал:
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70.2.9-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

2015 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн шүүх хуралдааны “Б” заалны шүүх хуралдааны тойм.

09:00
Даргалагч: Шүүгч Д.Зоригтбаатар
“Дар нүдэн” ХХК-ий нэхэмжлэлтэй, Баянгол дүүргийн Засаг дарга, Баянгол дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдох газрын маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд
Шийдвэрлэсэн байдал:
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т заасныг удирдлага болгон гуравдагч этгээдийн хууль зүйн туслалцаа авах эрхийг шаардлагатай гэсэн үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулж, 2015 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 13 цаг 30 миунтад хийхээр товлов.

10:00
Даргалагч: Шүүгч Б.Адъяасүрэн
Иргэн Д.Отгончимэгийн нэхэмжлэлтэй, Баянзүрх дүүргийн Засаг даргад холбогдох газрын маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд
Шийдвэрлэсэн байдал:
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т заасныг удирдлага болгон ирээгүй хэргийн оролцогчийг шүүх хуралдаанд зайлшгүй оролцуулах шаардлагатай гэсэн үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулж, 2015 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 10 цаг 30 миунтад хийхээр товлов.

10:00
Даргалагч: Шүүгч О.Оюунгэрэл
Иргэн Д.Батнасангийн нэхэмжлэлтэй, Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдох бүртгэлийн маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд
Шийдвэрлэсэн байдал:
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасныг баримтлан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлж шийдвэрлэв.

12:00
Даргалагч: Шүүгч Н.Долгорсүрэн
“Арвис интернэйшнл” ХХК-ий нэхэмжлэлтэй, Сангийн яаманд холбогдох актын маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд
Шийдвэрлэсэн байдал:
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2.1-д заасныг удирдлага болгон нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

15:00
Даргалагч: Шүүгч М.Батзориг
Иргэн Н.Дайриймаа, “Шинэст” ХХК-ий нэхэмжлэлтэй, Нийслэлийн улсын бүртгэлийн газарт холбогдох бүртгэлийн маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд
Шийдвэрлэсэн байдал:
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т заасныг удирдлага болгон ирээгүй хэргийн оролцогчийг шүүх хуралдаанд зайлшгүй оролцуулах шаардлагатай гэсэн үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулж, 2015 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 14 цаг 30 миунтад хийхээр товлов.

2015 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн “В” заалны шүүх хуралдааны тойм

09:30
Даргалагч: Ерөнхий шүүгч Ц.Батсүрэн
Иргэн Л.Сансартуяагийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг дарга, Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газарт холбогдох газрын маргаантай хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд 
Шийдвэрлэсэн байдал:
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2.9-д заасныг удирдлага болгон нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.  

13:30
Даргалагч: Шүүгч С.Төмөрбат
Иргэн Г.Дашзэвэгийн нэхэмжлэлтэй, Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдох бүртгэлийн маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд 
Шийдвэрлэсэн байдал:
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2.4-д заасныг удирдлага болгон нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.




 

Оруулсан 2015-06-22 07:56:30
Үзсэн 365

Хэвлэх | Буцах