Шүүх хуралдааны тойм

Огноо 2015-06-29
Шүүх Иргэний хэргийн давж заалдах шатны 9 дүгээр шүүх
Шүүх хуралдааны тойм

Иргэний хэргийн давж заалдах шатны 9 дүгээр шүүхээр 2015 оны 06 дугаар сарын 29ий өдөр шүүх хуралдааны тойм

1. М.Цэцэгмаагийн нэхэмжлэлтэй, Г.Хандсүрэн нарт холбогдох Сум дундын 7 дугаар шүүхийн 2015 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 424 дугаар шийдвэртэй, иргэний хэргийг хариуцагч нарын давж заалдсан гомдлоор хянан хэлэлцэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан.    

2. Хас банкны Дархан салбарын нэхэмжлэлтэй, С.Мөнхбаатар нарт холбогдох Сум дундын 7 дугаар шүүхийн 2015 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 417 дугаар шийдвэртэй, иргэний хэргийг хариуцагч Б.Батчимэгийн давж заалдсан гомдлоор,

Шүүх хуралдаанд хариуцагч Б.Батчимэг шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлт гаргасан. Шүүх хүсэлтийг хэлэлцээд шүүх хуралдааныг 2015 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 09.00 цаг хүртэл хойшлуулсан.  

3. Ч.Аригбөхийн нэхэмжлэлтэй, “Алтан тариа” ХХК-ийн Сэлэнгэ дахь салбарт холбогдох Сум дундын 20 дугаар шүүхийн 2015 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 331 дугаар шийдвэртэй, иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Цуурайгийн давж заалдсан гомдлоор хянан хэлэлцэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцаасан.    

4. П.Аззаяагийн нэхэмжлэлтэй, Б.Наранбаатар нарт холбогдох Сум дундын 7 дугаар шүүхийн 2015 оны 04 дүгээр сарын сарын 07-ны өдрийн 317 дугаар шийдвэртэй, иргэний хэргийг хариуцагч Б.Наранбаатар, Б.Наранцацрал, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Уянга, хариуцагчийн өмгөөлөгч Д.Оюунчимэг нарын  давж заалдсан гомдлоор хянан хэлэлцэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд

оролцогчдын талаарх мэдээлэл

Давж заалдах шатны шүүхээр шийдвэрлэсэн нийт хэргийн тоо

ДЗ шатны журмаар хэргийг нь шийдвэрлэхэд оролцсон хэргийн оролцогчдын тоо

ДЗ шатны шүүх хуралдаанд биечлэн оролцох тухай хүсэлт гаргасан хүний тоо

ДЗ шатны шүүх хуралдаанд биечлэн оролцох тухай хүсэлт гаргаагүй хүний тоо

Нүүдэллэн ажилласан эсэх

 

4

 

4

 

0

 

4

 

-

Оруулсан 2015-06-30 15:02:43
Үзсэн 367

Хэвлэх | Буцах