Шүүх хуралдааны тойм

Огноо 2015-07-08
Шүүх Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүх
Шүүх хуралдааны тойм

2015 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн “А” заалны шүүх хуралдааны тойм.

09:00
Даргалагч: Шүүгч О.Оюунгэрэл
“Уян ган” ХХК-ий нэхэмжлэлтэй, Ашигт малтмалын газрын кадастрын хэлтэст холбогдох ашигт малтмалын маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд
Шийдвэрлэсэн байдал:
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т заасныг удирдлага болгон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийг шүүх хуралдаанд биечлэн оролцуулах шаардлагатай гэсэн үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулж, 2015 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 15 цаг 30 минутад хийхээр товлов.


16:10
Даргалагч: Шүүгч Н.Долгорсүрэн
“Батхүү” ХХК-ий нэхэмжлэлтэй, Нийслэлийн татварын газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлд холбогдох татварын маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд
Шийдвэрлэсэн байдал:
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1, 70.2.1-д заасныг удирдлага болгон нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

15:30
Даргалагч: Шүүгч М.Батзориг,
Иргэн З.Нямсүрэнгийн нэхэмжлэлтэй, Сүхбаатар дүүргийн Засаг даргад холбогдох газрын маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд
Шийдвэрлэсэн байдал:
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т заасныг баримтлан хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийг шүүх хуралдаанд оролцуулах шаардлагатай гэсэн үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулж, 2015 оны 07 дугаар сарын 22-ний 11 цаг 30 минутад хийхээр товлов.

16:0
Даргалагч: Шүүгч О.Оюунгэрэл,
“Морганит менералс” ХХК-ий нэхэмжлэлтэй, Ашигт малтмалын газарт холбогдох ашигт малтмалын маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд
Шийдвэрлэсэн байдал:
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т заасныг баримтлан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хариу тайлбарыг бичгээр гаргаж өгөх хүсэлтийг хангах шаардлагатай гэсэн үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулж, 2015 оны 07 дугаар сарын 21-ний 15 цаг 30 минутад хийхээр товлов.

2015 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн “Б” заалны шүүх хуралдааны тойм.

10:50
Даргалагч: Шүүгч О.Оюунгэрэл
Иргэн Х.Гэрэлээгийн нэхэмжлэлтэй, Эрүүл мэндийн Төрийн албаны салбар зөвлөлд холбогдох төрийн албаны маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд  
Шийдвэрлэсэн байдал:
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т заасныг удирдлага болгон нэмэлт нотлох баримт цуглуулах шаардлагатай гэсэн үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулж, 2015 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 13 цаг 30 минутад хийхээр товлов.

15:05
Даргалагч: Шүүгч Н.Долгорсүрэн
Иргэн О.Нарантуяагийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг дарга, Баянзүрх дүүргийн Засаг дарга нарт холбогдох газрын маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд  
Шийдвэрлэсэн байдал:
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т заасныг удирдлага болгон ирээгүй хэргийн оролцогч буюу хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийг шүүх хуралдаанд оролцуулах, нэмэлт нотлох баримт цуглуулах шаардлагатай гэсэн үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулж, 2015 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 11 цаг 30 минутад хийхээр товлов.

16:40
Даргалагч: Шүүгч А.Насандэлгэр
“Агаын” ХХК-ий нэхэмжлэлтэй, Нийслэлийн худалдан авах ажиллагааны газарт холбогдох газрын тендерийн маргаан бүхий захиргааны хэргийн хүсэлт хэлэлцэх хуралдаанаар хянан хэлэлцээд  
Шийдвэрлэсэн байдал:
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.1-д заасныг удирдлага болгон нэхэмжлэгчийн гаргасан хүсэлтийг хангаж, тендерийн ажиллагааг түдгэлзүүлж шийдвэрлэв.

2015 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн “В” заалны шүүх хуралдааны тойм

10:30
Даргалагч: Шүүгч С.Төмөрбат
Иргэн Ц.Өлзийхишигийн нэхэмжлэлтэй, Багануур дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралд холбогдох актын маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд
Шийдвэрлэсэн байдал:
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т заасныг удирдлага болгон ирээгүй хэргийн оролцогчдыг шүүх хуралдаанд оролцуулах шаардлагатай гэсэн үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулж, 2015 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 15 цаг 30 минутад хийхээр товлов.

16:10
Даргалагч: Шүүгч Д.Зоригтбаатар
“Дар нүдэн” ХХК-ий нэхэмжлэлтэй, Баянгол дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдын Хурал болон Баянгол дүүргийн Засаг даргад холбогдох газрын маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд
Шийдвэрлэсэн байдал:
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1, 70.2.1-д заасныг удирдлага болгон нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.


 

Оруулсан 2015-07-08 08:31:04
Үзсэн 694

Хэвлэх | Буцах