Шүүх хуралдааны тойм

Огноо 2015-07-09
Шүүх Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүх
Шүүх хуралдааны тойм

2015 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн “А” заалны шүүх хуралдааны тойм.

09:30
Даргалагч: Шүүгч М.Батзориг
"Монголын тээвэр газрын тосны ажилтнуудын ҮЭХолбооны" нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдох актын маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд
Шийдвэрлэсэн байдал:
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т заасныг удирдлага болгон ирээгүй хэргийн оролцогчийг шүүх хуралдаанд зайлшгүй байлцуулах шаардлагатай гэсэн үндэслэлээр, шүүх хуралдааныг хойшлуулж, 2015 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 16 цаг 00 минутад хийхээр товлов.


10:30
Даргалагч: Шүүгч С.Төмөрбат
Иргэн Б.Эрдэнэбаярын нэхэмжлэлтэй, Баянгол дүүргийн ИТХ-ийн БГД-ийн Засаг даргад холбогдох газрын маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд
Шийдвэрлэсэн байдал:
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т заасныг удирдлага болгон нэмэлт нотлох баримт цуглуулах шаардлагатай гэсэн үндэслэлээр, хуралдааныг хойшлуулж, 2015 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 15 цаг 30 минутад хийхээр товлов.

11:30
Даргалагч: Шүүгч Э.Лхагвасүрэн
Иргэн Улсын Их Хурлын гишүүн Бямбацогт, Энхтүвшин, Нямдорж, Содбаатар, Сарангэрэл, Сү.Батболд, Дэмбэрэл, Энхбаяр, Лүндээжанцан, Н.Энхболд нарын нэхэмжлэлтэй, Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргад холбогдох актын маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд
Шийдвэрлэсэн байдал:
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.3-д 79 дүгээр зүйлийн 79.2-т заасныг тус тус удирдлага болгон, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1.8 дахь хэсэгт зааснаар Улсын Их Хурлын нэр бүхий иргэдийн гаргасан нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзан, уг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.
Үүсгэсэн Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан маргаан бүхий захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлэх эсэх тухай асуудлыг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэнтэй холбоотойгоор хэлэлцэх шаардлагагүй боллоо гэж үзэж байна.

13:30
Даргалагч: Шүүгч. О.Оюунгэрэл
"Кевико ХХК"-ий нэхэмжлэлтэй, ХХЗХороонд холбогдох газрын маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд
Шийдвэрлэсэн байдал:
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т заасны удирдлага болгон нэмэлт нотлох баримт цуглуулах шаардлагатай гэсэн үндэслэлээр, хуралдааныг хойшлуулж, 2015 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 08 цаг 40 минутад хийхээр товлов.

14:30
Даргалагч: шүүгч М.Батзориг
Иргэн Наранбаярын нэхэмжлэлтэй, Нийслэлийн болон Дүүргийн Засаг даргад холбогдох газрын маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд
Шийдвэрлэсэн байдал:
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т заасныг удирдлага болгон нэмэлт нотлох баримт цуглуулах шаардлагатай гэсэн үндэслэлээр, шүүх хуралдааныг хойшлуулж, 2015 оны 07 дугаар сарын 23-ний өдрийн 16 цаг 30 минутад хийхээр товлов.

15:30
Даргалагч: Шүүгч Д.Зоригтбаатар
Иргэн П.Эрдэнэтуяа нэхэмжлэлтэй, НОСХТ, УБЕГ холбогдох бүртгэлийн маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд
Шийдвэрлэсэн байдал:
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т заасныг удирдлага болгон нэмэлт нотлох баримт цуглуулах шаардлагатай гэсэн үндэслэлээр, хуралдааныг хойшлуулж, 2015 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 14 цаг 00 минутад хийхээр товлов.

2015 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн “Б” заалны шүүх хуралдааны тойм.

09:00
Даргалагч: Шүүгч Э.Лхагвасүрэн
“Грийт хангай майнинг” ХХК-ий нэхэмжлэлтэй, Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч нарт холбогдох татварын маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд
Шийдвэрлэсэн байдал:
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т заасныг удирдлага болгон нэхэмжлэгчийн өмгөөлөгчийг шүүх хуралдаанд зайлшгүй оролцуулах шаардлагатай гэсэн үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулж, 2015 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 11 цаг 30 минутад хийхээр товлов.

11:00
Даргалагч: Шүүгч О.Оюунгэрэл
“Ник” ХХК-ий нэхэмжлэлтэй, Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газарт холбогдох актын маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд
Шийдвэрлэсэн байдал:
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1, 70.2.3-т заасныг удирдлага болгон нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хариуцагчаас гаргасан акт нь илт хүчин төгөлдөр бус болохыг нь хүлээн зөвшөөрч шийдвэрлэв.

14:00
Даргалагч: Шүүгч С.Төмөрбат
Иргэн Д.Цэрэнпилийн нэхэмжлэлтэй, Сүхбаатар дүүргийн Засаг даргад холбогдох газрын маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд
Шийдвэрлэсэн байдал:
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т заасныг удирдлага болгон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийг шүүх хуралдаанд зайлшгүй оролцуулах шаардлагатай гэсэн үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулж, 2015 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 10 цаг 00 минутад хийхээр товлов.

14:40
Даргалагч: Шүүгч Э.Лхагвасүрэн
Иргэн А.Нацагнямын нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг дарга, Хан-Уул дүүргийн Засаг дарга нарт холбогдох газрын маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд
Шийдвэрлэсэн байдал:
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т заасныг удирдлага болгон хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгчийг шүүх хуралдаанд зайлшгүй оролцуулах шаардлагатай гэсэн үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулж, 2015 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 10 цаг 30 минутад хийхээр товлов.

2015 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн “В” заалны шүүх хуралдааны тойм.

10:30
Даргалагч: Шүүгч Д.Зоригтбаатар
“Богдын алт” ХХК-ий нэхэмжлэлтэй, Ашигт малтмалын газарт холбогдох тусгай зөвшөөрлийн маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд
Шийдвэрлэсэн байдал:
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т заасныг удирдлага болгон нэмэлт нотлох баримт цуглуулах шаардлагатай гэсэн үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулж, 2015 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 15 цаг 30 минутад хийхээр товлов.

14:00
Даргалагч: Шүүгч Д.Зоригтбаатар
“Эм си си си” ХХК-ий нэхэмжлэлтэй, Барилга хот байгуулалтын яам, Барилгын хөгжлийн төвд холбогдох актын маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд
Шийдвэрлэсэн байдал:
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1, 70.2.1, 70.2.2, 70.2.9-д заасныг удирдлага болгон шийдвэрлэв.



 

Оруулсан 2015-07-16 08:52:50
Үзсэн 490

Хэвлэх | Буцах