Шүүх хуралдааны тойм

Огноо 2015-07-10
Шүүх Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүх
Шүүх хуралдааны тойм

2015 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн “А” заалны шүүх хуралдааны тойм.

15:30
Даргалагч: Шүүгч Н.Долгорсүрэн
Мон фрукт ХХК-ий нэхэмжлэлтэй, Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэст холбогдох актын маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд  
Шийдвэрлэсэн байдал:
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т заасныг баримтлан хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримт цуглуулах шаардлагатай гэж үзэн шүүх хуралдааныг 2015 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 11 цаг 30 минутад хийхээр хойшлуулав.


2015 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн "Б" заалны шүүх хуралдааны тойм.

08:40
Даргалагч: Шүүгч С.Төмөрбат
Иргэн Ц.Содгэрэл нарын нэхэмжлэлтэй, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Нийслэлийн Засаг дарга, Баянгол дүүргийн Засаг даргад холбогдох актын маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд
Шийдвэрлэсэн байдал:
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т заасныг удирдлага болгон нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж шүүх хуралдаанд ирээгүй байх тул шүүх хуралдааныг хойшлуулж, 2015 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 15 цаг 30 минутад хийхээр товлов.

10:00
Даргалагч: Шүүгч О.Оюунгэрэл
Иргэн Ч.Мөнгөншагайгийн нэхэмжлэлтэй, Байгаль орчин ногоон хөгжил, аялал жуулчлалын яаманд холбогдох төрийн албаны маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд
Шийдвэрлэсэн байдал:
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т заасныг баримтлан нэмэлт нотлох баримт цуглуулах шаардлагатай гэж үзэж шүүх хуралдааныг хойшлуулж, 2015 оны 07 дугаар сарын 23-ны 09 цаг 30 минутанд хийхээр товлов.

2015 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн “В” заалны шүүх хуралдааны тойм.

09:40
Даргалагч: Шүүгч Б.Адъяасүрэн
Иргэн М.Жавзан, Б.Гансүх нарын нэхэмжлэлтэй, Сонгинохайрхан дүүргийн Өмч, газрын харилцааны албанд холбогдох актын маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд
Шийдвэрлэсэн байдал:
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1, 70.2.4-д заасныг удирдлага болгон нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, захиргааны актыг гаргахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоож, шаардагдах захиргааны актыг гаргахыг Сонгинохайрхан дүүргийн Өмч, газрын харилцааны албанд даалгаж шийдвэрлэв.
 

Оруулсан 2015-07-16 08:53:11
Үзсэн 539

Хэвлэх | Буцах