Шүүх хуралдааны тойм

Огноо 2015-07-16
Шүүх Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүх
Шүүх хуралдааны тойм

2015 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн "А" заалны шүүх хуралдааны тойм.

10:30
Даргалагч: Шүүгч М.Батзориг
“Немон” ХХК-ий нэхэмжлэлтэй, Татварын улсын байцаагч нарт холбогдох татварын маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд
Шийдвэрлэсэн байдал:
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т заасныг удирдлага болгон нэхэмжлэгч талыг шүүх хуралдаанд оролцуулах, нэмэлт нотлох баримт цуглуулах шаардлагатай гэсэн үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулж 2015 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 13 цаг 30 минутат хийхээр товлов.


14:30
Даргалагч: Шүүгч Д.Зоригтбаатар 
Иргэн Б.Чулуунбаатарын нэхэмжлэлтэй, Цагдаагийн ерөнхий газрын даргад холбогдох эс үйлдэхүйн маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд
Шийдвэрлэсэн байдал:
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар 70.2.4-д заасныг удирдлага болгон нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэв.

2015 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн “Б” заалны шүүх хуралдааны тойм.

09:00
Даргалагч: Шүүгч Д.Зоригтбаатар
Иргэн Ж.Галсандоржийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг дарга, Баянзүрх дүүргийн Засаг дарга нарт тус тус холбогдох газрын маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд
Шийдвэрлэсэн байдал:
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т заасныг удирдлага болгон нэмэлт нотлох баримт цуглуулах шаардлагатай гэсэн үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулж, 2015 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 08 цаг 40 минутад хийхээр товлов.

10:30
Даргалагч: Шүүгч Д.Зоригтбаатар
“Инфрастракчер” ХХК-ий нэхэмжлэлтэй, Монгол банкинд холбогдох актын маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд
Шийдвэрлэсэн байдал:
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1-д заасныг удирдлага болгон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “Хүсэлт хэрэгсэхгүй болгох тухай” шүүгчийн захирамжид гомдол гаргана гэсэн тул Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх гомдлыг хянан шийдвэрлэж ирэх хүртэл хугацаагаар шүүх хуралдааныг хойшлуулав.









 

Оруулсан 2015-07-16 08:53:34
Үзсэн 517

Хэвлэх | Буцах