Шүүх хуралдааны тойм

Огноо 2015-07-17
Шүүх Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүх
Шүүх хуралдааны тойм

2015 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн “А” заалны шүүх хуралдааны тойм.

11:30
Даргалагч: Шүүгч Д.Зоригтбаатар
Иргэн С.Батбаяр нарын нэхэмжлэлтэй, УБЕГ, ЧД-ийн ИТХ холбогдох төрийн албаны маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд
Шийдвэрлэсэн байдал:
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т заасныг удирдлага болгон нэмэлт нотлох баримт цуглуулах шаардлагатай гэсэн үндэслэлээр, хуралдааныг хойшлуулж, 2015 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 08 цаг 30 минутад хийхээр товлов.


15:30
Даргалагч: Шүүгч О.Оюунгэрэл
Иргэн Ц.Даваанамжилын нэхэмжлэлтэй, Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргад холбогдох төрийн албаны маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд
Шийдвэрлэсэн байдал:
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т заасныг удирдлага болгон талуудад эвлэрэх хугацаа олгож, нэмэлт нотлох баримт цуглуулах шаардлагатай гэсэн үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулж, 2015 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 09 цаг 30 минутад хийхээр товлов.

16:40
Даргалагч: М.Батзориг
"Тээвэр хөгжлийн банк" нэхэмжлэлтэй, НДЕГ-ын УБЕГ-т холбогдох нийгмийн даатгалын маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд
Шийдвэрлэсэн байдал:
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т заасныг удирдлага болгон ирээгүй хэргийн оролцогчийг шүүх хуралдаанд зайлшгүй байлцуулаж, нотлох баримтыг гаргуулах шаардлагатай гэсэн үндэслэлээр, хуралдааныг хойшлуулж, 2015 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 14 цаг 30 минутад хийхээр товлов.

2015 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн "Б" заалны шүүх хуралдааны тойм.

08:40
Даргалагч: Шүүгч Э.Лхагвасүрэн
“Койнвол” ХХК-ий нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдох газрын маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд
Шийдвэрлэсэн байдал:
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугаар зүйлийн 74.2-т заасныг удирдлага болгон ирээгүй хэргийн оролцогчдыг шүүх хуралдаанд зайлшгүй оролцуулах шаардлагатай гэсэн үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулж, 2015 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 13 цаг 30 минутад хийхээр товлов.





 

Оруулсан 2015-07-16 08:53:55
Үзсэн 516

Хэвлэх | Буцах