Шүүх хуралдааны тойм

Огноо 2015-07-16
Шүүх Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүх
Шүүх хуралдааны тойм

Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхийн

шүүх хуралдаанаар хэлэлцэж шийдвэрлэсэн эрүүгийн хэргийн тойм

2015 оны 7 дугаар сарын 16-ны өдөр Пүрэв гараг

Эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхим

Эхлэх: 09:00 цаг

1. Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2015 оны 6 дугаар сарын 4-ний өдрийн 741 дүгээр шийтгэх тогтоолтой, Ж.Баярсайханд холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 230 дугаар зүйлийн 230.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг ялтны гаргасан гомдлыг үндэслэн хянан хэлэлцээд

Магадлалд: Шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, ялтны гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 Илтгэгч шүүгч  С.Соёмбо-Эрдэнэ

2. Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2015 оны 6 дугаар сарын 2-ны өдрийн 609 дүгээр шийтгэх тогтоолтой, Б.Ганхуягт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг ялтны өмгөөлөгч Б.Тэнгисийн гаргасан гомдлыг үндэслэн хянан хэлэлцээд

Магадлалд: Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.4-д зааснаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

Илтгэгч шүүгч: С.Соёмбо-Эрдэнэ

3. Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2015 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 1471 дүгээр шүүгчийн захирамжтай, Д.Бямбадоржид холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг улсын яллагчийн бичсэн эсэргүүцлийг үндэслэн хянан хэлэлцээд

Магадлалд: Шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, улсын яллагчийн бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Илтгэгч шүүгч: С.Соёмбо-Эрдэнэ

4. Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2015 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 685 дугаар шийтгэх тогтоолтой, Э.Тамирт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг

Шүүхийн тогтоолд: Насанд хүрээгүй ялтны өмгөөлөгч Л.Отгонбаяр нь хөдөө ажлаар явсан гэсэн үндэслэлээр шүүх хуралдаанд ирээгүй тул шүүх хуралдааныг жич товлохоор хойшлуулав.

Илтгэгч шүүгч: Б.Зориг

5. Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2015 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 341 дүгээр шүүхийн тогтоолтой, Б.Уянгад холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.3, 91 дүгээр зүйлийн 91.2.15 дахь зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг улсын яллагчийн бичсэн эсэргүүцлийг үндэслэн хянан хэлэлцээд

Магадлалд: Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.2-д заасныг удирдлага болгон шүүхийн тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэв.

 Илтгэгч шүүгч: Б.Зориг

 

Тойм гаргасан: Мэдээлэл лавлагааны мэргэжилтэн Б.Сэргэлэн

/Утас 70007277/

 

 

 

 

 

Оруулсан 2015-07-16 16:41:24
Үзсэн 398

Хэвлэх | Буцах