Шүүх хуралдааны тойм

Огноо 2015-07-20
Шүүх Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүх
Шүүх хуралдааны тойм

2015 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн “А” заалны шүүх хуралдааны тойм.

09:10
Даргалагч: Шүүгч Н.Долгорсүрэн
Иргэн Л.Мөнхзул, Д.Батмөнх нарын нэхэмжлэлтэй, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргад холбогдох газрын маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд
Шийдвэрлэсэн байдал:
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т заасныг удирдлага болгон нэмэлт нотлох баримт цуглуулах шаардлагатай гэсэн үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулж, 2015 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 10 цаг 00 минутад хийхээр товлов.


2015 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн “Б” заалны шүүх хуралдааны тойм.

09:00
Даргалагч: Шүүгч М.Батзориг
“Ай ай эн” ХХК-ий нэхэмжлэлтэй, Харилцаа холбооны зохицуулах хороонд холбогдох актын маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд
Шийдвэрлэсэн байдал:
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т заасныг удирдлага болгон нэхэмжлэгч “Ай ай эн” ХХК-ийн захирал болон нэхэмжлэгчийн өмгөөлөгч нарыг шүүх хуралдаанд зайлшгүй оролцуулах шаардлагатай гэсэн үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулж, 2015 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 11 цаг 30 минутад хийхээр товлов.

11:00
Даргалагч: Шүүгч А.Насандэлгэр
Төрийн өмчийн хорооны нэхэмжлэлтэй, Эрчим хүчний сайдад холбогдох актын маргаан бүхий захиргааны хэргийн “Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан “Захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлэх тухай” хүсэлтийг хянан хэлэлцээд
Шийдвэрлэсэн байдал:
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.1-д заасныг удирдлага болгон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан хүсэлтийг хангаж, маргаан бүхий захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлж шийдвэрлэв.

2015 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааны танхимын тойм.

14:10
Даргалагч: Шүүгч Э.Лхагвасүрэн
Иргэн Б.Чулуунтуяагийн нэхэмжлэлтэй, Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдох төрийн албаны маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд   
Шийдвэрлэсэн байдал:
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1, 70.2.4, 70.2.8-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэн хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
 

Оруулсан 2015-07-20 08:52:33
Үзсэн 390

Хэвлэх | Буцах