Шүүх хуралдааны тойм

Огноо 2015-07-21
Шүүх Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүх
Шүүх хуралдааны тойм

2015 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн “А” заалны шүүх хуралдааны тойм.

15:00
Даргалагч: Шүүгч М.Батзориг
“Сүйжин” ЗБН-ий нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдох газрын маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд  
Шийдвэрлэсэн байдал:
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т заасныг баримтлан ирээгүй хэргийн оролцогчдыг шүүх хуралдаанд зайлшгүй оролцуулах шаардлагатай гэсэн үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулж, 2015 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 10 цаг 30 минутад нээлттэй хийхээр товлов.


15:30
Даргалагч: Шүүгч О.Оюунгэрэл
“Морганит минералс” ХХК-ий нэхэмжлэлтэй, Ашигт малтмалын газарт холбогдох тусгай зөвшөөрлийн маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд  
Шийдвэрлэсэн байдал:
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2.1-д заасныг удирдлага болгон нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэв.

2015 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн “Б” заалны шүүх хуралдааны тойм.

09:40
Даргалагч: Шүүгч М.Батзориг
Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын нэхэмжлэлтэй, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Төрийн өмчийн хороонд тус тус холбогдох актын маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд
Шийдвэрлэсэн байдал:
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т заасныг удирдлага болгон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийг шүүх хуралдаанд зайлшгүй оролцуулах шаардлагатай гэсэн үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулж, 2015 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 10 цаг 30 минутад хийхээр товлов.

10:30
Даргалагч: Шүүгч С.Төмөрбат
Иргэн Ю.Бямбадоржийн нэхэмжлэлтэй, Онцгой байдлын ерөнхий газарт холбогдох төрийн албаны маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд
Шийдвэрлэсэн байдал:
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т заасныг удирдлага болгон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийг шүүх хуралдаанд зайлшгүй оролцуулах шаардлагатай гэсэн үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулж, 2015 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 15 цаг 30 минутад хийхээр товлов.

14:00
Даргалагч: Шүүгч С.Төмөрбат
Иргэн Г.Цоггэрэлийн нэхэмжлэлтэй, Хан-Уул дүүргийн Бүртгэлийн хэлтэст холбогдох бүртгэлийн маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд
Шийдвэрлэсэн байдал:
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1-д заасныг удирдлага болгон Гуравдагч этгээд “Улаанбаатар хотын банк” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “Хүсэлт хэрэгсэхгүй болгох тухай” шүүгчийн захирамжид гомдол гаргана гэсэн тул Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх гомдлыг хянан шийдвэрлэж ирэх хүртэл хугацаагаар шүүх хуралдааныг хойшлуулав.

2015 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааны танхимын шүүх хуралдааны тойм.

14:00
Даргалагч: Шүүгч Э.Лхагвасүрэн
“Флюорит старт” ХХК-ий нэхэмжлэлтэй, Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргад холбогдох тусгай зөвшөөрлийн маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд  
Шийдвэрлэсэн байдал:
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т заасныг баримтлан хариуцагчаас хариу тайлбар авах шаардлагатай гэсэн үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулж, 2015 оны 09 дугаар сарын 07-ны өдрийн 10 цаг 00 минутад нээлттэй хийхээр товлов.



 

Оруулсан 2015-07-21 08:49:36
Үзсэн 442

Хэвлэх | Буцах