Шүүх хуралдааны тойм

Огноо 2015-07-22
Шүүх Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүх
Шүүх хуралдааны тойм

2015 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн “А” заалны шүүх хуралдааны тойм.

11:00
Даргалагч: Шүүгч Н.Долгорсүрэн
“Бүүргэнт” ХХК-ий нэхэмжлэлтэй, Ашигт малтмалын газарт холбогдох тусгай зөвшөөрлийн маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд  
Шийдвэрлэсэн байдал:
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1, 70.2.1, 70.2.4-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.


13:50
Даргалагч: Шүүгч Н.Долгорсүрэн
Иргэн О.Наранцэцэгийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг дарга, Баянзүрх дүүргийн Засаг дарга нарт холбогдох газрын маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд  
Шийдвэрлэсэн байдал:
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1, 70.2.9-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

2015 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн “Б” заалны шүүх хуралдааны тойм.

11:40
Даргалагч: Шүүгч М.Батзориг
Иргэн З.Нямсүрэнгийн нэхэмжлэлтэй, Сүхбаатар дүүргийн Засаг даргад холбогдох газрын маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд
Шийдвэрлэсэн байдал:
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т заасныг удирдлага болгон нэмэлт нотлох баримт цуглуулах шаардлагатай гэсэн үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулж, 2015 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 15 цаг 30 минутад хийхээр товлов.

2015 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн “В” заалны шүүх хуралдааны тойм.

Даргалагч: Шүүгч М.Батзориг
МТХГТАҮЭ холбооны нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад  холбогдох газрын маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд
Шийдвэрлэсэн байдал:
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-т заасныг удирдлага болгон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хууль зүйн туслалцаа авах эрхийг хангах зайлшгүй шаардлагатай гэсэн үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулж, 2015 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 16 цаг 30 минутад хийхээр товлов. 

Оруулсан 2015-07-22 09:04:37
Үзсэн 548

Хэвлэх | Буцах