Шүүх хуралдааны тойм

Огноо 2015-07-23
Шүүх Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүх
Шүүх хуралдааны тойм

2015 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн “А” заалны шүүх хуралдааны тойм.

08:40
Даргалагч: Шүүгч О.Оюунгэрэл
Кевико ХХК-ий нэхэмжлэлтэй, Харилцаа холбооны зохицуулах холбоонд холбогдох тендерийн маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд  
Шийдвэрлэсэн байдал:
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т заасныг баримтлан хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримт цуглуулах шаардлагатай гэж үзэн шүүх хуралдааныг 2015 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн 09 цаг 00 минутад хийхээр хойшлуулав.


16:50
Даргалагч: Шүүгч Э.Лхагвасүрэн
Иргэн С.Энхдарханы нэхэмжлэлтэй, Гаалийн ерөнхий газарт холбогдох төрийн албаны маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд  
Шийдвэрлэсэн байдал:
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1, 70.2.9-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

2015 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн “В” танхимын шүүх хуралдааны тойм.

16:30
Даргалагч: Шүүгч М.Батзориг
Иргэн Ч.Наранбаярын нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдох газрын маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд  
Шийдвэрлэсэн байдал:
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр дүгээр зүйлийн 74.2-т заасныг баримтлан ирээгүй хэргийн оролцогчдыг шүүх хуралдаанд оролцуулах, нэмэлт нотлох баримт цуглуулах шаардлагатай гэсэн үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулж, 2015 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 16 цаг 30 минутад хийхээр товлов.





 

Оруулсан 2015-07-23 08:56:36
Үзсэн 585

Хэвлэх | Буцах