Шүүх хуралдааны тойм

Огноо 2015-07-24
Шүүх Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүх
Шүүх хуралдааны тойм

2015 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн “А” заалны шүүх хуралдааны тойм.

09:00
Даргалагч: Шүүгч Н.Долгорсүрэн
Иргэн С.Санжааваанчигийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдох газрын маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд
Шийдвэрлэсэн байдал:
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т заасныг удирдлага болгон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Алтанцэцэгийг шүүх хуралдаанд зайлшгүй оролцуулах шаардлагатай гэсэн үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулж, жич товлон зарлахаар болов.


10:00
Даргалагч: Шүүгч М.Батзориг
Иргэн М.Батзоригийн нэхэмжлэлтэй, Сүхбаатар дүүргийн Засаг даргад холбогдох газрын маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд
Шийдвэрлэсэн байдал:
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т заасныг удирдлага болгон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийг шүүх хуралдаанд зайлшгүй оролцуулах шаардлагатай гэсэн үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулж, 2015 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 16 цаг 00 минутад хийхээр товлов.

11:20
Даргалагч: Шүүгч А.Насандэлгэр
Иргэн Т.Жигмэддагва, С.Хуягсүрэн нарын нэхэмжлэлтэй, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдох захиргааны хэргийн нэхэмжлэгч нарын гаргасан “Захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлэх тухай” хүсэлт хэлэлцэх ажиллагаагаар хянан хэлэлцээд
Шийдвэрлэсэн байдал:
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.2-т заасныг удирдлага болгон нэхэмжлэгч нарын гаргасан хүсэлтийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

2015 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн “В” заалны шүүх хуралдааны тойм.

11:30
Даргалагч: Шүүгч Н.Долгорсүрэн
Мон фрукт ХХК-ий нэхэмжлэлтэй, Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэст холбогдох актын маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд  
Шийдвэрлэсэн байдал:
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2.1, 70.2.4-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

16:00
Даргалагч: Шүүгч С.Төмөрбат
Иргэн Ц.Содгэрэлийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг дарга, НМХГ болон БГД-ийн Засаг даргад холбогдох газрын маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд  
Шийдвэрлэсэн байдал:
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т заасныг баримтлан ирээгүй хэргийн оролцогчдыг шүүх хуралдаанд заавал оролцуулах шаардлагатай гэж үзэн шүүх хуралдааныг хойшлуулж шийдвэрлэв.

 

Оруулсан 2015-07-27 09:57:38
Үзсэн 619

Хэвлэх | Буцах