Шүүх хуралдааны тойм

Огноо 2015-07-27
Шүүх Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүх
Шүүх хуралдааны тойм

2015 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн “A” заалны шүүх хуралдааны тойм.

13:30
Даргалагч: Шүүгч О.Оюунгэрэл
Монинжбар ХХК-ий нэхэмжлэлтэй, Баянгол дүүргийн Засаг дарга, Баянгол дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралдаанд холбогдох газрын маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд
Шийдвэрлэсэн байдал:
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар ирээгүй хэргийн оролцогчийг шүүх хуралдаанд зайлшгүй оролцуулах шаардлагатай гэсэн үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулж, 2015 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 09 цаг 10 минутад хийхээр товлов.


2015 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн “В” заалны шүүх хуралдааны тойм.

10:00
Даргалагч: Шүүгч Н.Долгорсүрэн
Иргэн Л.Мөнхзул, Д.Батмөнх нарын нэхэмжлэлтэй, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргад холбогдох газрын маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд
Шийдвэрлэсэн байдал:
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т заасныг удирдлага болгон нэмэлт нотлох баримт цуглуулах шаардлагатай гэсэн үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулж, жич товлон зарлахаар болов.

Оруулсан 2015-07-27 15:24:54
Үзсэн 547

Хэвлэх | Буцах