Шүүх хуралдааны тойм

Огноо 2015-07-28
Шүүх Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүх
Шүүх хуралдааны тойм

2015 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн “А” заалны шүүх хуралдааны тойм.

10:30
Даргалагч: Шүүгч О.Оюунгэрэл
Иргэн Д.Галсанпунцагийн нэхэмжлэлтэй, УБЕГазарт холбогдох актын маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд  
Шийдвэрлэсэн байдал:
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т заасныг удирдлага болгон ирээгүй хэргийн оролцогчдыг шүүх хуралдаанд зайлшгүй оролцуулах болон нэмэлт нотлох баримт цуглуулах шаардлагатай гэж үзэж, шүүх хуралдааныг 2015 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн 09 цаг 00 минутад хийхээр хойшлуулав. 


11:30
Даргалагч: Шүүгч Н.Дуламсүрэн
Эрин интернэшнл ХХК-ий нэхэмжлэлтэй, НМХГазарт холбогдох актын маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд  
Шийдвэрлэсэн байдал:
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т заасныг баримтлан нэмэлт нотлох баримт цуглуулах шаардлагатай гэж үзэн шүүх хуралдааныг 2015 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн 11 цаг 30 минутад хийхээр хойшлуулж шийдвэрлэв.

2015 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн “Б” заалны шүүх хуралдааны тойм.

10:30
Даргалагч: Шүүгч Э.Лхагвасүрэн
“ЭДКС” ХХК-ий нэхэмжлэлтэй, Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газарт холбогдох актын маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд
Шийдвэрлэсэн байдал:
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т заасныг удирдлага болгон ирээгүй хэргийн оролцогч нарыг шүүх хуралдаанд оролцуулах шаардлагатай гэсэн үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулж, 2015 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 08 цаг 40 минутад хийхээр товлов.

15:30
Даргалагч: Шүүгч Н.Дуламсүрэн
Би Энд Би Эс ХХК-ий нэхэмжлэлтэй, Худалдан авах ажиллагааны газрын Үнэлгээний хороонд холбогдох актын маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд
Шийдвэрлэсэн байдал:
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.1-тд заасныг баримтлан маргаан бүхий захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлэх тухай хүсэлтийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

 

Оруулсан 2015-07-27 17:26:20
Үзсэн 521

Хэвлэх | Буцах