Шүүх хуралдааны тойм

Огноо 2015-07-29
Шүүх Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүх
Шүүх хуралдааны тойм

2015 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн “A” заалны шүүх хуралдааны тойм.

09:30
Даргалагч: Шүүгч Д.Оюумаа
Иргэн Б.Пүрэвсүрэнгийн нэхэмжлэлтэй, Баянзүрх дүүргийн татварын хэлтэст холбогдох татварын маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд
Шийдвэрлэсэн байдал:
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т заасныг удирдлага болгон нэмэлт нотлох баримт цуглуулах шаардлагатай гэсэн үндэслэлээр, хуралдааныг хойшлуулж, 2015 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 15 цаг 30 минутад хийхээр товлов.


15:30
Даргалагч: Шүүгч А.Насандэлгэр
Эвэрласт ХХК-ий нэхэмжлэлтэй, Ашигт малтмалын газрын сонгон шалгаруулалтын комисст холбогдох актын маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд
Шийдвэрлэсэн байдал:
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.1-д заасныг баримтлан маргаан бүхий захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлэх тухай хүсэлтийг ханган шийдвэрлэв.

2015 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн “В” заалны шүүх хуралдааны тойм.

13:30
Даргалагч: Шүүгч Н.Дуламсүрэн
“Хатантуул” СӨХ-ны нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдох газрын маргаан бүхий захиргааны хэргийн хүсэлтийг хянан хэлэлцээд  
Шийдвэрлэсэн байдал:
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн гаргасан захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлэх тухай хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Оруулсан 2015-07-28 16:02:20
Үзсэн 419

Хэвлэх | Буцах