Шүүх хуралдааны тойм

Огноо 2015-07-31
Шүүх Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүх
Шүүх хуралдааны тойм

2015 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн “Б” заалны шүүх хуралдааны тойм.

10:30
Даргалагч: Шүүгч С.Төмөрбат
Авто цвет ХХК-ий нэхэмжлэлтэй, Алтан булаг чөлөөт бүсийн захирагчид холбогдох актын маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд
Шийдвэрлэсэн байдал:
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.5-д  заасныг баримтлан Авто цвет ХХК-ийг төлөөлөх эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан тул нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэв.


2015 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн “В” заалны шүүх хуралдааны тойм

10:00
Даргалагч: Шүүгч Э.Лхагвасүрэн
Иргэн Я.Баярбат, Я.Баясгалан нарын нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдох газрын маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд
Шийдвэрлэсэн байдал:
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т заасныг баримтлан хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч болон гуравдагч этгээд “Чежү” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарыг шүүх хуралдаанд зайлшгүй оролцуулах шаардлагатай гэсэн үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулж, 2015 оны 09 дүгээр сарын 11-ний 08 цаг 40 минутад хийхээр товлов.


 

Оруулсан 2015-07-31 16:42:31
Үзсэн 612

Хэвлэх | Буцах