Шүүх хуралдааны тойм

Огноо 2015-07-30
Шүүх Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 4 дүгээр шүүх
Шүүх хуралдааны тойм


2015 оны 07 сарын 30                                                                                                                Пүрэв гараг

 

11:00 цаг

 

1. Д.Батжаргалд холбогдох эрүүгийн хэрэг /Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 32 дугаар зүйлийн 32.1, 60 дугаар зүйлийн 60.3 дахь хэсгийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.12/

 

Ерөнхий шүүгч Н.Одонтуул,

шүүгч Ч.Алтанцэцэг, Д.Чинзориг

 

Шийдвэрлэсэн байдал: Д.Батжаргалд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 32 дугаар зүйлийн 32.1, 60 дугаар зүйлийн 60.3 дахь хэсгийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.12 дахь хэсэгт зааснаар 7 жил 01 сар хорих ял оноож, уг ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэв.

 

 

15:00 цаг

 

2. П.Дэлгэрбаярт холбогдох эрүүгийн хэрэг /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2/

 

 

Ерөнхий шүүгч Н.Одонтуул

 

Шийдвэрлэсэн байдал: П.Дэлгэрбаярт Монгол улсын Эрүүгийн хуулийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, 2 жил 6 сар хорих ял шийтгэж, мөн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт заасныг журамлан түүнд оногдуулсан 2 жил 6 сар хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзахаар шийдвэрлэв.

 

Тойм гаргасан:  Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Гэрэлтуяа

 

 

 

 

Оруулсан 2015-07-31 16:59:16
Үзсэн 431

Хэвлэх | Буцах