Шүүх хуралдааны тойм

Огноо 2015-08-03
Шүүх Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүх
Шүүх хуралдааны тойм

2015 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн “А” заалны шүүх хуралдааны тойм

11:00
Даргалагч: Шүүгч Н.Дуламсүрэн
Иргэн Д.Ганцэцэг, Н.Учрал нарын нэхэмжлэлтэй, Сүхбаатар дүүргийн Засаг даргад холбогдох газрын маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд
Шийдвэрлэсэн байдал:
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т заасныг удирдлага болгон нэмэлт нотлох баримт цуглуулах шаардлагатай гэсэн үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулж, 2015 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 13 цаг 30 минутад хийхээр товлов.

15:30
Даргалагч: Шүүгч Ц.Сайхантуяа
“Арт констракшн” ХХК-ий нэхэмжлэлтэй, Барилга, хот байгуулалтын яам, Барилга, хот байгуулалтын сайд, Худалдан авах ажиллагааны газарт тус тус холбогдох тендерийн маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд
Шийдвэрлэсэн байдал:
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т заасныг удирдлага болгон хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нарыг шүүх хуралдаанд зайлшгүй оролцуулах шаардлагатай гэсэн үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулж, 2015 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 16 цаг 00 минутад хийхээр товлов.

2015 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн “Б” заалны шүүх хуралдааны тойм.

14:30
Даргалагч: Шүүгч Д.Оюумаа
Иргэн Н.Даариймаа, "Шинэст" ХК-ий нэхэмжлэлтэй, Нийслэлийн Улсын бүртгэлийн газарт холбогдох бүртгэлийн маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд
Шийдвэрлэсэн байдал:
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугаар зүйлийн 74.2-т заасныг удирдлага болгон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарыг шүүх хуралдаанд зайлшгүй оролцуулах шаардлагатай гэсэн үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулж, 2015 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 10 цаг 00 минутад хийхээр товлов.

15:00
Даргалагч: Шүүгч Н.Дуламсүрэн
Иргэн Ц.Цэндпүрэвийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газарт холбогдох бүртгэлийн маргаан бүхий захиргааны хэргийн нэхэмжлэгчийн гаргасан хүсэлтийг хянан хэлэлцээд
Шийдвэрлэсэн байдал:
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1, 74 дүгээр зүйлийн 74.2-т тус тус зааснаар гуравдагч этгээдийн гаргасан өмгөөлөгч авах тухай хүсэлтийг хангаж, хүсэлт хэлэлцэх ажиллагааг хойшлуулж, 2015 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 15 цаг 00 минутанд хийхээр товлов.

 

Оруулсан 2015-08-03 17:26:47
Үзсэн 596

Хэвлэх | Буцах