Шүүх хуралдааны тойм

Огноо 2015-08-04
Шүүх Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүх
Шүүх хуралдааны тойм

2015 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн “А” заалны шүүх хуралдааны тойм.

15:30
Даргалагч: Шүүгч С.Төмөрбат
Иргэн Ю.Бямбадоржийн нэхэмжлэлтэй, Онцгой байдлын ерөнхий газрын даргад холбогдох төрийн албаны маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд
Шийдвэрлэсэн байдал:
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1, 70.2.9-д заасныг тус тус удирдлага болгон нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.


2015 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн “Б” заалны шүүх хуралдааны тойм.

09:30
Даргалагч: Шүүгч Д.Оюумаа
Нийслэлийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийн нэхэмжлэгч нарын гаргасан “Захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлэх тухай” хүсэлтийг хянан хэлэлцээд
Шийдвэрлэсэн байдал:
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.1-д заасныг баримтлан маргаан бүхий захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлэх тухай хүсэлтийг ханган шийдвэрлэв.

14:00
Даргалагч: Шүүгч Д.Оюумаа
Нийслэлийн Засаг дарга, Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газарт холбогдох захиргааны хэргийн нэхэмжлэгч нарын гаргасан “Захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлэх тухай” хүсэлтийг хянан хэлэлцээд
Шийдвэрлэсэн байдал:
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т заасныг баримтлан нэмэлт нотлох баримт цуглуулах шаардлагатай байх тул хүсэлт хэлэлцэх ажиллагааг хойшлуулж, 2015 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 14 цаг 00 минутад хийхээр товлов.

14:30
Даргалагч: Шүүгч С.Төмөрбат
Иргэн Б.Туулын нэхэмжлэлтэй, Хан-Уул дүүргийн бүртгэлийн хэлтэст холбогдох бүртгэлийн маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд
Шийдвэрлэсэн байдал:
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т заасныг удирдлага болгон ирээгүй хэргийн оролцогчийг шүүх хуралдаанд оролцуулах шаардлагатай гэсэн үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулж, 2015 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 16 цаг 00 минутад хийхээр товлов.

15:30
Даргалагч: Шүүгч Ц.Сайхантуяа
Адил-Оч ХХК-ий нэхэмжлэлтэй, Ашигт малтмалын газарт холбогдох тусгай зөвшөөрөлийн маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд
Шийдвэрлэсэн байдал:
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т заасныг баримтлан нэмэлт нотлох баримт гаргуулах зайлшгүй шаардлагатай байх тул шүүх хуралдааныг хойшлуулж, 2015 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 15 цаг 00 минутад хийхээр товлов.


 

Оруулсан 2015-08-04 14:37:47
Үзсэн 567

Хэвлэх | Буцах