Шүүх хуралдааны тойм

Огноо 2015-08-05
Шүүх Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүх
Шүүх хуралдааны тойм

2015 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн “А” заалны шүүх хуралдааны тойм.

09:30
Даргалагч: Шүүгч С.Төмөрбат
Нийслэлийн Боловсрол шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбооны нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдох актын маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд
Шийдвэрлэсэн байдал:
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т заасныг удирдлага болгон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийг шүүх хуралдаанд зайлшгүй оролцуулах шаардлагатай гэсэн үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулж, 2015 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 09 цаг 00 минутад хийхээр товлов.


11:30
Даргалагч: Шүүгч Д.Оюумаа
Иргэн П.Баасандагвагийн нэхэмжлэлтэй, Сангийн сайдад холбогдох актын маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд
Шийдвэрлэсэн байдал:
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т заасныг удирдлага болгон нэмэлт нотлох баримт цуглуулах шаардлагатай гэсэн үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулж, 2015 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 16 цаг 00 минутад хийхээр товлов.

13:30
Даргалагч: Шүүгч С.Төмөрбат
Иргэн Ц.Батсайханы нэхэмжлэлтэй, Төрийн өмчийн хороонд холбогдох актын маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд
Шийдвэрлэсэн байдал:
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т заасныг удирдлага болгон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийг шүүх хуралдаанд зайлшгүй оролцуулах шаардлагатай гэсэн үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулж, 2015 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 16 цаг 30 минутад хийхээр товлов.

16:30
Даргалагч: Шүүгч С.Төмөрбат
Иргэн Б.Туулын нэхэмжлэлтэй, Хан-Уул дүүргийн Бүртгэлийн хэлтэст холбогдох бүртгэлийн маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд
Шийдвэрлэсэн байдал:
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т заасныг удирдлага болгон хариуцагч болон гуравдагч этгээдээс нэхэмжлэгчийн нэмэгдүүлсэн шаардлагад бичгээр хариу тайлбар авах шаардлагатай гэсэн үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулж, 2015 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 14 цаг 30 минутад хийхээр товлов.

2015 оны 08 дугаар сарын 05-ний өдрийн “Б” заалны шүүх хуралдааны тойм.

10:30
Даргалагч: Шүүгч Ц.Сайхантуяа
БГД-ийн 6 дугаар хорооны 6 иргэний нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдох газрын маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд
Шийдвэрлэсэн байдал:
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т заасныг удирдлага болгон ирээгүй хэргийн оролцогчийг шүүх хуралдаанд зайлшгүй оролцуулах  шаардлагатай гэсэн үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулж, 2015 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 14 цаг 00 минутад хийхээр товлов.


 

Оруулсан 2015-08-04 16:23:02
Үзсэн 585

Хэвлэх | Буцах