Шүүх хуралдааны тойм

Огноо 2015-08-06
Шүүх Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүх
Шүүх хуралдааны тойм

2015 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн “А” заалны шүүх хуралдааны тойм.

09:30
Даргалагч: Шүүгч Н.Дуламсүрэн
“Сүйжин” ЗБН-ий нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдох газрын маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд
Шийдвэрлэсэн байдал:
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т заасныг удирдлага болгон нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хүсэлтийг хүлээн авч, ирээгүй оролцогчдыг шүүх хуралдаанд оролцуулах шаардлагатай гэсэн үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулж 2015 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 16 цаг 00 минутанд хийхээр товлов.


2015 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн “Б” заалны шүүх хуралдааны тойм.

09:00
Даргалагч: Шүүгч Ц.Сайхантуяа
“Кевико” ХХК-ий нэхэмжлэлтэй, Харилцаа холбоо зохицуулах хороонд холбогдох актын маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд
Шийдвэрлэсэн байдал:
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т заасныг удирдлага болгон гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийг шүүх хуралдаанд биечлэн оролцуулах, нэмэлт нотлох баримт гаргуулах шаардлагатай гэсэн үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулж, 2015 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 14 цаг 00 минутад хийхээр товлов.

2015 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн “В” заалны шүүх хуралдааны тойм.

09:30
Даргалагч: Шүүгч А.Насандэлгэр
Богдын алт ХХК-ий нэхэмжлэлтэй, Ашигт малтмалын газрын кадастрын хэлтэст холбогдох ашигт малтмалын маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд
Шийдвэрлэсэн байдал:
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.3-т заасныг удирдлага болгон хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзан шийдвэрлэв.
 

Оруулсан 2015-08-05 17:18:03
Үзсэн 616

Хэвлэх | Буцах