Шүүх хуралдааны тойм

Огноо 2015-09-01
Шүүх Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх
Шүүх хуралдааны тойм

08.30 цагаас  

1. Д.Ганцэцэг, Н.Учрал нарын нэхэмжлэлтэй, Сүхбаатар дүүргийн Засаг даргад холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2015 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн “Хүсэлт хэрэгсэхгүй болгож, шүүх хуралдаан хойшлуулах тухай” 5729 дүгээр захирамжийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн  гомдлоор

Илтгэгч: Шүүгч Б.Тунгалагсайхан

Шийдвэрлэсэн байдал:

ЗХХШТХ-ийн 90 дүгээр зүйлийн 90.2.1 дэх хэсэгт зааснаар шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисон.

 

2. Завхан аймгийн Улиастай сумын Жавхлант цогцолбор сургуулийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Машуузын нэхэмжлэлтэй, Завхан аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдох, Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 16 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч Б.Тунгалагсайхан

Шийдвэрлэсэн байдал:

ЗХХШТХ-ийн 87 дугаар зүйлийн 87.1 дэх хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисон.

 

10.30 цагаас    

3. Ш.Жанимханы нэхэмжлэлтэй, Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газрын даргад холбогдох, Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 20 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч Д.Баатархүү

Шийдвэрлэсэн байдал:

ЗХХШТХ-ийн 87 дугаар зүйлийн 87.1 дэх хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисон.

 

4. Д.Цэцэгээгийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдох, Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2015 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 388 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч Д.Баатархүү

Шийдвэрлэсэн байдал:

ЗХХШТХ-ийн 87 дугаар зүйлийн 87.1 дэх хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисон.

 

13.30 цагаас   

5. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2015 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн “Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай” 5530 дугаар захирамжийг нэхэмжлэл гаргагч “Багануур” ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлоор

Илтгэгч: Шүүгч Э.Халиунбаяр

Шийдвэрлэсэн байдал:

            Нэхэмжлэл гаргагч “Багануур” ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хэлэлцүүлэхээс татгалзсан.

 

6. “Говь” ХК-ийн нэхэмжлэлтэй, Татварын ерөнхий газарт холбогдох, Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2015 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 414 дүгээр шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч Э.Халиунбаяр

Шийдвэрлэсэн байдал:

ЗХХШТХ-ийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсгийг баримтлан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр шүүх хуралдааныг 14 хоногийн хугацаагаар хойшлуулсан.

 

7. Л.Сансартуяагийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг дарга, Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газарт холбогдох, Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2015 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 404 дүгээр шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч Э.Халиунбаяр

Шийдвэрлэсэн байдал:

ЗХХШТХ-ийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсгийг баримтлан нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд нарын хүсэлтээр шүүх хуралдааныг 14 хоногийн хугацаагаар хойшлуулсан.

 

15.30 цагаас

8. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2015 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн “Хүсэлт хэрэгсэхгүй болгох тухай” 5701 дүгээр захирамжийг “Эх тонж” ХХК-ийн өмгөөлөгч В.Энхтамирын гомдлоор

Илтгэгч: Шүүгч Д.Баатархүү

Шийдвэрлэсэн байдал:

ЗХХШТХ-ийн 90 дүгээр зүйлийн 90.2.3 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, “Эх тонж” ХХК-ийн өмгөөлөгч В.Энхтамирын гомдлыг хангасан.

 

9. С.Төгсдэлгэрийн нэхэмжлэлтэй, Эрүүл мэнд, спортын яамны Төрийн нарийн бичгийн даргад холбогдох, Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2015 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 356 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч С.Мөнхжаргал

Шийдвэрлэсэн байдал:

ЗХХШТХ-ийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсгийг баримтлан хариуцагчийн өмгөөлөгчийн  хүсэлтээр шүүх хуралдааныг 14 хоногийн хугацаагаар хойшлуулсан.

 

       

    Мэдээлэл лавлагааны мэргэжилтэн                              Ч.Сэлэнгэмөрөн

Оруулсан 2015-09-02 09:27:24
Үзсэн 612

Хэвлэх | Буцах