Шүүх хуралдааны тойм

Огноо 2014-01-15
Шүүх Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх
Шүүх хуралдааны тойм
  1. цагаас

1. “Койнвол” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдох, Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 475 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч П.Соёл-Эрдэнэ

Шийдвэрлэсэн байдал

            ЗХХШТХ-ийн 87 дугаар зүйлийн 87.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисон.

2. Хан-Уул дүүргийн 32 дугаар сургуулийн нэхэмжлэлтэй, Хан-Уул дүүргийн Засаг даргад холбогдох, Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 389 дүгээр шийдвэртэй захиргааны хэргийг гуравдагч этгээдийн давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч Д.Батбаатар

Шийдвэрлэсэн байдал

ЗХХШТХ-ийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсгийг баримтлан 2014 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр хүртэл гуравдагч этгээдийн хүсэлтээр шүүх хуралдааныг хойшлуулсан.

10.30 цагаас

3. Б.Рахатын нэхэмжлэлтэй, захиргааны хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан Баян-Өлгий аймгийн захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн  19 дүгээр тогтоолыг нэхэмжлэгчийн гомдлоор

Илтгэгч: Шүүгч Ц.Цогт

Шийдвэрлэсэн байдал

ЗХХШТХ-ийн 90 дүгээр зүйлийн 90.2.1 дэх хэсэгт зааснаар шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхисон.

            4. “Шунхлай трейдинг” ХХК-ийн нэхэмжлэлтэй, ШӨХТГ-ын улсын байцаагч М.Мөнхбаяр, Ж.Очирхуяг нарт холбогдох, Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 444 дүгээр шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч Д.Батбаатар

Шийдвэрлэсэн байдал

ЗХХШТХ-ийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсгийг баримтлан 2014 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр хүртэл нэхэмжлэгчийн хүсэлтээр шүүх хуралдааныг хойшлуулсан.

            5. “Хар чонот” ХХК-ийн нэхэмжлэлтэй, ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн даргад холбогдох, Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 11 дүгээр сарын 07-ны 468 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг хариуцагчийн давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч Ц.Цогт

Шийдвэрлэсэн байдал

            ЗХХШТХ-ийн 87 дугаар зүйлийн 87.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисон.

13.30 цагаас

6. “Найдвар сервис” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Хөвсгөл аймгийн Засаг даргад холбогдох, Хөвсгөл аймгийн захиргааны хэргийн шүүхийн  2013 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 39 дүгээр шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч П.Соёл-Эрдэнэ

Шийдвэрлэсэн байдал

ЗХХШТХ-ийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсгийг баримтлан 2014 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр хүртэл нэхэмжлэгчийн хүсэлтээр шүүх хуралдааныг хойшлуулсан.

7. Дорнод аймгийн Ардчилсан намын хорооны нэхэмжлэлтэй, Дорнод аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралд холбогдох, Дорнод аймгийн захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 23 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг хариуцагчийн төлөөлөгч болон гуравдагч этгээд, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч Б.Мөнхтуяа

Шийдвэрлэсэн байдал

ЗХХШТХ-ийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсгийг баримтлан хариуцагчийн хүсэлтээр шүүх хуралдааныг 14 хоногоор хойшлуулсан.

15.30 цагаас

8. Д.Төмөр-Өлзийгийн нэхэмжлэлтэй, Төрийн өмчийн хороонд холбогдох, Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 420 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч П.Соёл-Эрдэнэ

Шийдвэрлэсэн байдал

ЗХХШТХ-ийн 88 дугаар зүйлийн 88.1.4, 88.3.4 дэх хэсгийг баримтлан анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан.

9. Ш.Сэргэлэнгийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдох, Нийслэлийн  захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 480 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч Б.Мөнхтуяа

Шийдвэрлэсэн байдал

ЗХХШТХ-ийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсгийг баримтлан нэхэмжлэгчийн хүсэлтээр шүүх хуралдааныг 14 хоногоор хойшлуулсан.

 

 

 

 

 

 

 

 

 

 

Оруулсан 2014-01-16 08:39:15
Үзсэн 611

Хэвлэх | Буцах