Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийдвэр
Огноо 2014-12-05
Дугаар 0041
Хэргийн индекс 119/2014/0021/З
Шүүх Захиргааны хэргийн анхан шатны 11 дүгээр шүүх
Шүүгч Батбаярын Мөнхжаргал
Нэхэмжлэгч “Рояал өүшн” ХХК
Хариуцагч Орхон аймгийн Засаг даргын Тамгын газар
Хариуцагчийн төрөл бусад байгууллага, албан тушаалтан
Гуравдагч этгээд “Арвай илч” ХХК
Маргааны төрөл Тендер
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1, 70.2.8, 71, 72 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 6 дугаар зүйл 6.1, 11 дүгээр зүйлийн 11.1, 16 дугаар зүйлийн 16.1, 29 дүгээр зүйлийн 29.3, 46 дугаар зүйлийн 46.1.3-д заасныг тус тус баримтлан “Рояал өүшн” ХХКомпанийн “Орхон аймгийн засаг даргын Тамгын газраас зарласан “Агаарын бохирдолт, гэр хорооллоос үүсэх утааг бууруулах мастер төлөвлөгөөний дагуу бүрэн шаталттай сайжруулсан зуух нийлүүлэгчийг сонгон шалгаруулах” тендер шалгаруулалтаар “Арвай илч” ХХКомпанид гэрээ байгуулах эрх олгохоор шийдвэрлэсэн тендер шалгаруулалтыг хүчингүй болгох”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, “Рояал өүшн” ХХКомпанитай гэрээ байгуулахыг Орхон аймгийн засаг даргын Тамгын газарт даалгах”-ыг хүссэн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Орхон аймгийн засаг даргын Тамгын газраас 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 73, 81 дүгээр зүйлүүдэд зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд тэдгээрийн өмгөөлөгч нар 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурьдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        Б.МӨНХЖАРГАЛ

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.