Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шүүгчийн захирамж
Огноо 2011-01-31
Дугаар 04
Хэргийн индекс 046/2011/0021/з
Шүүх Захиргааны хэргийн анхан шатны 14 дүгээр шүүх
Шүүгч Хаянхярваагийн Эрдэнэтуяа
Нэхэмжлэгч Э.Өлзийтогтох
Хариуцагч Аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Ж.Жавхаатөгс
Хариуцагчийн төрөл аймаг, нийслэлийн Засаг даргын дэргэдэх тохируулагч болон хэрэгжүүлэгч агентлаг
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Төрийн алба
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

 Монгол улсын Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2.1, 70.2.4, 70.2.6-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.1, 27.2.3 дахь заалтыг баримтлан Тамгын газрын хэлтэс тасгийн дарга, ажилтнуудыг томилох тухай Сүхбаатар аймгийн засаг даргын тамгын газрын даргын 2009 оны 01 сарын 15-ны өдрийнг 04 тоот тушаалын 25-д Д.Баасандоржийг хүнс, хөдөө, аж ахуй, үйлдвэрлэл худалдааны  бодлогын мэргэжилтнээр томилсон хэсэг, мөн Ажилд томилох тухай  Сүхбаатар аймгийн засаг даргын тамгын газрын даргын 2010 оны 01 сарын 12-ны 01 тоот тушаалын 1 дэх заалтын Үйлдвэр худалдаа хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байсан Д.Баярсүхийг мөн өдрөөс хөгжлийн бодлогын хэлтсийн үйлдвэр, худалдаа хариуцсан мэргэжилтнээр томилсугай” гэсэн хэсгийг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэгч Э.Өлзийтогтохын Сүхбаатар аймгийн засаг даргын тамгын газрын хөгжлийн бодлогын хэлтсийн хүнс хөдөө аж ахуй, үйлдвэрлэл худалдааны бодлогын мэргэжилтнээр томилохыг аймгийн засаг даргын тамгын газрын дарга Ж.Жавхаатөгсөд даалгасугай.
2. Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-ийг тус тус баримтлан нэхэмжлэгч Э.Өлзийтогтохыг ажилгүй хүлээлгэсэн 2009 оны 01 сарын 15-ны өдрөөс 2011 оны 01 сарын 31-ний өдөр хүртлэх 24 сар 9 хоногийн цалин 8.858.320 төгрөгийг аймгийн засаг даргын тамгын газраас гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
3. Нэхэмжлэгч Э.Өлзийтогтоход олговол зохих 8.858.320 төгрөгнөөс нийгмийн даатгалын шимтгэл, хүн амын орлогын албан татвар, 2010 оны 10 сарын 11-нээс өнөөдрийг хүртэл Баруун-Урт сумын засаг даргын тамгын газар Мал эмнэлэг, үржлийн тасгийн даргын албан тушаалд томилогдон авч буй цалин зэрэг суутгалуудыг хасаж тооцохыг тус аймгийн Засаг даргын тамгын газрын нягтлан бодогчид үүрэг болгосугай.
4. Төрийн албанаас хууль бусаар халагдсаны улмаас хувиараа төлсөн охин Ц.Мөнхсайханы сургалтын төлбөрийн зөрүү, хэргийн нотлох баримт бүрдүүлэхэд гарсан зардлыг нөхөн төлүүлэх зэрэг нэхэмжлэлийн бусад шаардлагаасаа нэхэмжлэгч Э.Өлзийтогтох нь татгалзсан болохыг дурдсугай.

2. Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 250 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
            
3. Энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй байх ба нэхэмжлэгч, хариуцагч гуравдагч этгээд нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
 

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.