Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийдвэр
Огноо 2011-06-02
Дугаар
Хэргийн индекс 046/2011/0021/з
Шүүх Захиргааны хэргийн анхан шатны 14 дүгээр шүүх
Шүүгч Хаянхярваагийн Эрдэнэтуяа
Нэхэмжлэгч Өлзийтогтох
Хариуцагч Жавхаатөгс
Хариуцагчийн төрөл аймаг, нийслэлийн Засаг даргын дэргэдэх тохируулагч болон хэрэгжүүлэгч агентлаг
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Төрийн алба
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

Монгол улсын Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.3 дэх  хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Э.Өлзийтогтох, хариуцагч Ж.Жавхаатөгс нарын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Э.Өлзийтогтохын-н улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 250 төгрөгийн 50 хувь болох 125 төгрөгийг хариуцагч Ж.Жавхаатөгсөөс-с, үлдэх 125 төгрөгийг Сүхбаатар аймгийн төрийн сангаас гаргуулж нэхэмжлэгч Э.Өлзийтогтоход тус тус олгосугай.
            
3. Хэргийн оролцогч тухайн асуудлаар дахин анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах, энэ захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүгчийн захирамж шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелэгдэхийг дурьдсугай.
 

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.