Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шүүгчийн захирамж
Огноо 2014-02-24
Дугаар 06
Хэргийн индекс 121/2014/0007/З
Шүүх Захиргааны хэргийн анхан шатны 13 дугаар шүүх
Шүүгч Цэдэн-Ишийн Нэргүй
Нэхэмжлэгч Б.Наранцэцэг
Хариуцагч
Хариуцагчийн төрөл Монгол Улсын Засгийн Газрын Гишүүн /Ерөнхий сайд, сайд /
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Бусад
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1, 42 дугаар зүйлүүдэд заасныг  удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Иргэний бүртгэлийн тухай хуулийн 12, 40 дүгээр зүйлүүдэд зааснуудыг баримтлан нэхэмжлэгч Б.Наранцэцэгийн нэхэмжлэлтэй, Арвайхээр сумын Засаг даргын тамгын газрын Иргэний бүртгэлийн ажилтан Г.Шагдарсүрэнд холбогдох “Миний хүү болох Т.Баттулга, Т.Үржинсүрэн нарын төрсний гэрчилгээн дээр эх болох Наранцэцэг миний овгийг Сэмжаанаар бичигдсэнийг Балжиннямын Наранцэцэг болгон сольж өгнө үү”  гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж,  хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-рт зааснаар нэхэмжлэгч Б.Наранцэцэгийн улсын тэмдэгтийн хураамжинд тушаасан 70200 төгрөгийг орон нутгийн төсөвд хэвээр үлдээсүгэй.

3.Нэхэмжлэлийн талаар Захиргааны хэргийн анхан шатны 13 дугаар шүүх дахин авч хэлэлцэхгүй бөгөөд шүүгчийн захирамж шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелэгдэнэ.

         4.Энэ захирамжинд гомдол гаргах, давж заалдах эрхгүй болохыг дурдсугай.

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.