Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийдвэр
Огноо 2014-02-13
Дугаар 04
Хэргийн индекс 046/2014/0058/з
Шүүх Захиргааны хэргийн анхан шатны 14 дүгээр шүүх
Шүүгч Хаянхярваагийн Эрдэнэтуяа
Нэхэмжлэгч С.Оюунчимэг
Хариуцагч Сүхбаатар аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Г.Энхцэцэг
Хариуцагчийн төрөл улсын хяналт шалгалтын болон захиргааны хяналтын байгууллага, тэдгээрийн хянан шалгагч, байцаагч
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Бусад
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

  Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70-р зүйлийн 70.1, 70.2.9 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Татварын ерөнхий хуулийн 12-р зүйлийн 12.1, 18-р зүйлийн 18.1.2, 75-р зүйлийн 75.1.3, Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 28-р зүйлийн 28.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан Сүхбаатар аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2013 оны 11-р сарын 01-ний өдрийн 120000551 тоот шийтгэврийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч С.Оюунчимэгийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
    2. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80-р зүйлийн 80.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57-р зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
    3. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 73-р зүйлийн 73.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр нь  танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 73.3-д заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор тус шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг дурдсугай.
    Энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 81-р зүйлийн 81.1-д зааснаар  шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.