Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийдвэр
Огноо 2015-02-16
Дугаар 07
Хэргийн индекс 121/2015/0007/З
Шүүх Захиргааны хэргийн анхан шатны 13 дугаар шүүх
Шүүгч Баясахын Сугар
Нэхэмжлэгч Д.Очирсүрэн
Хариуцагч Гучин-Ус сумын 1 дүгээр багийн Иргэдийн Нийтийн Хурлын даргад холбогдох
Хариуцагчийн төрөл аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хорооны иргэдийн нийтийн Хурал
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Газар
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1, 70.2.1 дэх хэсгийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4.3, 23 дугаар зүйлийн 23.4.2, 33 дугаар зүйлийн 33.1.1-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Д.Очирсүрэнгийн “Өвөрхангай аймгийн Гучин-Ус сумын Хөөвөр 1 дүгээр багийн Иргэдийн Нийтийн Хурлын 2014 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн №04 дугаар бүхий тогтоолын Дашбалын Шийбагдууд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Өвөрхангай аймгийн Гучин-Ус сумын 1 дүгээр багийн Иргэдийн Нийтийн Хурлын 2014 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн “Шинээр өвөлжөө, хаваржааны зориулалтаар газар эзэмшүүлэх тухай”  04 дүгээр тогтоолын Дашбалын Шийбагдууд холбогдох хэсгийг хүчингүй болгосугай. 

2. Нэхэмжлэгч Д.Очирсүрэн нь тус шүүхийн шүүгчийн 2015 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн “Захиргааны хэрэг үүсгэх, улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөх тухай” 12 дугаар захирамжаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурьдсугай.  

3. Хэргийн оролцогч нь энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй. 

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.