Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийдвэр
Огноо 2015-02-09
Дугаар 03
Хэргийн индекс 115/2014/0019/З
Шүүх Захиргааны хэргийн анхан шатны 7 дугаар шүүх
Шүүгч Балжиннямын Сийлэгмаа
Нэхэмжлэгч Ө.Оюунцэцэг
Хариуцагч Дорноговь аймгийн Даланжаргалан сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болон тус аймгийн Засаг Дарга
Хариуцагчийн төрөл аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны Засаг дарга;
Гуравдагч этгээд С. Пүрэвхүү
Маргааны төрөл Төрийн алба
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

 1. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, 23 дугаар зүйлийн 23.14, 24 дүгээр зүйлийн 24.3,  32 дугаар зүйлийн 32.6 дахь хэсгийг тус тус баримтлан Дорноговь аймгийн Даланжаргалан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 11/04 дүгээр тогтоол, аймгийн Засаг даргын 2014 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн Б/35 дугаар захирамжийг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэгч Ө.Оюунцэцэгийг өмнө нь эрхэлж байсан ажил, албан тушаал болох Дорноговь аймгийн Даланжаргалан сумын Засаг даргын албан тушаалд эгүүлэн тогтоосугай.

       2. Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар нэхэмжлэгч Ө.Оюунцэцэгийн 2 594 406 төгрөг гаргуулах шаардлагын заримыг ханган түүний ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор 91532 төгрөг, 2014.10.01-2015.02.09-ний өдөр хүртэлх хугацааны буюу бага цалинтай ажил хийсний зөрүүтэй тэнцэх олговор 794112 төгрөг, нийт 885644  /найман зуун наян таван мянга зургаан зуун дөчин дөрөв/ төгрөгийг Дорноговь аймгийн Даланжаргалан сумын Засаг даргын Тамгын газрын төсвөөс гаргуулан нэхэмжлэгчид олгож, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосугай

       3. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.3, 34 дүгээр зүйлийн 34.1.1-д заасныг баримтлан хариуцагч аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Наран-Отгоны гаргасан “аймгийн Засаг даргын 2013 оны Б/78 дугаар захирамжийн хэрэгжилтийг хангуулах тухай” шаардлагад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, уг шаардлагыг хүлээн авахаас татгалзсугай. 

       4. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс урьдчилсан төлсөн улсын тэмдэгтийн хураамж болох 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас тус бүр 35100 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид буцаан  олгосугай. 

      5. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.1, 81.2 дахь хэсэгт  зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч   шийдвэрийг эс зөвшөөрвөл  гардан авснаас  хойш  14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах  шатны шүүхэд  гомдол гаргах эрхтэй бөгөөд давж заалдах гомдлыг шийдвэр гаргасан  захиргааны хэргийн шүүхээр дамжуулан   гаргах учрыг тус тус тайлбарласугай.

 


   ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                               Б.СИЙЛЭГМАА

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.