Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийдвэр
Огноо 2015-02-11
Дугаар 02
Хэргийн индекс 116/2014/0020/З
Шүүх Захиргааны хэргийн анхан шатны 8 дугаар шүүх
Шүүгч Сэнгэдоржийн Оюунтунгалаг
Нэхэмжлэгч П.Алтантуяа
Хариуцагч Дорнод аймгийн Засаг дарга, Дорнод аймгийн Чойбалсан сумын ИТХ
Хариуцагчийн төрөл аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны Засаг дарга;
Гуравдагч этгээд Т.Даваадорж
Маргааны төрөл Бусад
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

1.Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.7, 25 дугаар зүйлийн 25.1,  26 дугаар зүйлийн 26.2, 26.5.2-т заасныг тус тус баримтлан Дорнод аймгийн Засаг дарга, Чойбалсан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдох, иргэн П.Алтантуяагийн ““Захирамж хүчингүй болгох тухай” Дорнод аймгийн Засаг даргын 2014 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн А/456 дугаар захирамж, “Т.Даваадоржийг Чойбалсан сумын Засаг даргаар томилох тухай” Дорнод аймгийн Засаг даргын 2014 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн Б/61 дүгээр захирамж, “Засаг даргыг томилох санал уламжлах тухай” Чойбалсан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 01 дүгээр тогтоолыг тус тус хүчингүй болгож, ажил хүлээлцэж, тамга гардуулахыг хариуцагчид даалгаж, 2014 оны 8 дугаар сарын 28-ны өдрөөс 2015 оны 02 дугаар сарыг дуусталх ажилгүй байсан хугацааны 5572678 төгрөгийн цалин гаргуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч П.Алтантуяагийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.2, 73.4-т зааснаар шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор тус шүүхэд хүрэлцэн ирж, шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг дурьдсугай.

Энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.1-д зааснаар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй. 

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Давж заалдах шат:
Огноо Дугаар Шүүх Шүүгч Нэхэмжлэгч Хариуцагч
2015.04.09 0168 Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх Дэмбэрэлийн Батбаатар П.Алтантуяа Чойбалсан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал