Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийдвэр
Огноо 2015-03-10
Дугаар 00006
Хэргийн индекс 126/2014/0074/З
Шүүх Захиргааны хэргийн анхан шатны 18 дугаар шүүх
Шүүгч Жамсранжав Ганчимэг
Нэхэмжлэгч Б.Галбадрах
Хариуцагч -Хөвсгөл аймгийн Төрийн албаны Салбар зөвлөл, -Хөвсгөл аймгйин Засаг дарга
Хариуцагчийн төрөл аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны Засаг дарга;
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Төрийн алба
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1, 70.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь;

1. Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2, 17.14-д заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Галбадрахын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж Хөвсгөл аймаг дахь Төрийн албаны салбар зөвлөлийн 2014 оны 9 дүгээр сарын 5-ны өдрийн хуралдааны 9 дүгээр тэмдэглэлээс Хөвсгөл аймгийн Үйлдвэр, хөдөө аж ахуйн газрын даргын ажлын байранд сонгон шалгаруулалт зарлахаар шийдвэрлэсэн хэсгийг, Хөвсгөл аймгийн Засаг даргын 2014 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 1/1765 тоот албаны бичгийн хавсралтаас Хөвсгөл аймгийн Үйлдвэр, хөдөө аж ахуйн газрын даргын сул ажлын байрны захиалга хүргүүлсэн хэсгийг тус тус хүчингүй болгосугай.

2. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар 80.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Хөвсгөл аймгийн Засаг даргын тамгын газраас 35100 төгрөг, хариуцагч Хөвсгөл аймаг дахь Төрийн албаны салбар зөвлөлөөс 35100 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Б.Галбадрахад олгосугай.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.2, 81 дүгээр зүйлийн 81.1-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

                            ДАРГАЛАГЧ,                    ШҮҮГЧ Ж.ГАНЧИМЭГ

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.