Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийдвэр
Огноо 2015-03-13
Дугаар 00007
Хэргийн индекс 126/2014/0078/З/
Шүүх Захиргааны хэргийн анхан шатны 18 дугаар шүүх
Шүүгч Балжирхүүгийн Энхтайван
Нэхэмжлэгч Л.Түмэн-Өлзий
Хариуцагч -Хөвсгөл аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, -Хөвсгөл аймгийн Сонгуулийн хороо
Хариуцагчийн төрөл аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хорооны иргэдийн нийтийн Хурал
Гуравдагч этгээд С.Эрдэнэтуяа
Маргааны төрөл Сонгууль
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1, 70.2.9-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1-ийн а/, 25 дугаар зүйлийн 25.1, Аймаг, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын  сонгуулийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.14-д заасныг тус тус баримтлан “Хөвсгөл аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны "Тогтоолд өөрчлөлт оруулах тухай" 2014 оны 10 дугаар сарын 22-ний өдрийн 01 дүгээр тогтоолын 1 дүгээр заалтаас Л.Түмэн-Өлзийд холбогдох заалтыг, Хөвсгөл аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны "Төлөөлөгчийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх тухай" 2014 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 02 дугаар тогтоолын 1 дүгээр заалтаас Сүхээгийн Эрдэнэтуяад холбогдох заалтыг, Хөвсгөл аймгийн Сонгуулийн хорооны "Заалт хүчингүй болгох тухай" 2014 оны 07 дугаар сарын 30-ны 71б тогтоолын 1 дүгээр заалтаас Л.Түмэн-Өлзийд холбогдох заалтыг, Хөвсгөл аймгийн Сонгуулийн хорооны "Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчөөр сонгогдсонд тооцох тухай" 2014 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 73 дугаар тогтооолын хавсралтын Тосонцэнгэл сумын тойрогт дахин явагдсан санал хураалтын буюу С.Эрдэнэтуяад холбогдох заалтуудыг тус тус хүчингүй болгуулах” шаардлага бүхий иргэн Түмэн-Өлзийгийн нэхэмжлэлийг бүхэлд нь  хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70 200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй. 

3. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.2, 81 дүгээр зүйлийн 81.1-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

                                                            ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:

              ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                        Б.ЭНХТАЙВАН

                                                        ШҮҮГЧ                        Ж.ГАНЧИМЭГ

                                                        ШҮҮГЧ                        Т.ДОЛГОРСҮРЭН

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.