Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийдвэр
Огноо 2015-03-23
Дугаар 06
Хэргийн индекс 010/2014/0052/З
Шүүх Захиргааны хэргийн анхан шатны 10 дугаар шүүх
Шүүгч Чулуунбаатарын Цэнд-Очир
Нэхэмжлэгч М.Нармандах
Хариуцагч Завхан аймаг Ургамал сумын засаг дарга, газрын даамал, сургуулийн захирал
Хариуцагчийн төрөл аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны Засаг дарга;
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Газар
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

1. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 43 дүгээр зүйлийн 43.3 дэх хэсэгт заасныг баримтлан Завхан аймгийн Ургамал сумын Засаг дарга болон газрын даамал, сургуулийн захирал, байгаль орчны хамгаалагч нарт холбогдох иргэн М.Нармандахын  “2014 оны 05 дугаар сарын 03-ны өдөр сумын 90 жилийн ойг тэмдэглэх нэрийдлээр миний хувийн өмч хөрөнгийг устгасан Ургамал сумын албан тушаалтнуудын үйлдэл нь илт хууль бус болохыг тогтоолгох, учирсан хохирол гаргуулах” шаардлагууд бүхий нэхэмжлэлийн хүрээнд нэхэмжлэгч, хариуцагч нарын эвлэрлийг баталж, Ургамал сумын Засаг дарга, газрын даамал, сургуулийн захирал, байгаль орчны байцаагч нарт холбогдуулан иргэн М.Нармандахын нэхэмжлэлээр үүсгэсэн захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дугаар зүйлийн 59.5 дахь хэсэгт зааснаар  нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар тухайн асуудлаар дахин анхан шатны шүүхэд нэхэмжлэл, энэхүү хэргийг хэрэгсэхгүй болгосон захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.
4. Захирамж гармагц хүчин төгөлдөр болно.

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.