Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийдвэр
Огноо 2015-03-20
Дугаар 07
Хэргийн индекс 003/2015/0001/З
Шүүх Захиргааны хэргийн анхан шатны 3 дугаар шүүх
Шүүгч Цэдэвийн Сувдмаа
Нэхэмжлэгч Ж.Алтанцэцэг
Хариуцагч Баянхонгор аймгийн Бууцагаан сумын Засаг дарга
Хариуцагчийн төрөл аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны Засаг дарга;
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Төрийн алба
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

1.Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, 25 дугаар зүйлийн 25.1.1, 27 дугаар зүйлийн 27.2.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Ж.Алтанцэцэгийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Баянхонгор аймгийн Бууцагаан сумын Засаг даргын 2014 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 123 тоот захирамжийг хүчингүй болгож, Ж.Алтанцэцэгийг өмнө эрхэлж байсан Бууцагаан сумын Засаг даргын Тамгын газрын даргын албан тушаалд эгүүлэн тогтоосугай.

2. Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Ж.Алтанцэцэгийн ажилгүй байсан 5 сар 14 хоногийн цалин болох 4.729.254 /дөрвөн сая долоон зуун хорин есөн мянга хоёр зуун тавин дөрөв/ төгрөгийг хариуцагч Баянхонгор аймгийн Бууцагаан сумын Засаг дарга /түүний Тамгын газар/-аас гаргуулж, нэхэмжлэгч Ж.Алтанцэцэгт олгосугай.

3. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

4. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.1-д зааснаар шүүхийн энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Давж заалдах шат:
Огноо Дугаар Шүүх Шүүгч Нэхэмжлэгч Хариуцагч
2015.05.13 0201 Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх Цэндийн Цогт Ж.Алтанцэцэг Баянхонгор аймгийн Бууцагаан сумын Засаг дарга