Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийдвэр
Огноо 2015-04-06
Дугаар 07
Хэргийн индекс 115/2014/0016/З
Шүүх Захиргааны хэргийн анхан шатны 7 дугаар шүүх
Шүүгч Балжиннямын Сийлэгмаа
Нэхэмжлэгч Дорнын жонш ХХКомпани
Хариуцагч Дорноговь аймгийн Айраг сумын Засаг дарга
Хариуцагчийн төрөл аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны Засаг дарга;
Гуравдагч этгээд Хэрлэн импекс ХХКомпани
Маргааны төрөл
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

 

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1, 70.2.1-д заасныг удирдлага болгон

                                                                              ТОГТООХ нь:

 

           1.  Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Газрын тухай хуулийн  20 дугаар зүйлийн 20.2.1, 21 дүгээр зүйлийн 21.4.3, 31 дүгээр зүйлийн 31.3, 33 дугаар зүйлийн 33.1.2, 44 дүгээр зүйлийн 44.8-д заасныг  баримтлан нэхэмжлэгч “Дорнын жонш” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Дорноговь аймгийн Айраг сумын Засаг даргын 2014 оны 04 сарын 25-ны өдрийн А/60, 2014 оны 10 сарын 27-ны өдрийн А/168 дугаар захирамжийг тус тус хүчингүй болгосугай.

                    

2. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс урьдчилсан төлсөн улсын тэмдэгтийн хураамж болох 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Маргаан бүхий захиргааны акт болох Дорноговь аймгийн Айраг сумын Засаг даргын 2014 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн А/60 дугаар захирамжийн биелэлтийг түдгэлзүүлсэн тус шүүхийн шүүгчийн 2015 оны 41 дүгээр захирамж нь тухайн захиргааны хэргийг эцэслэн шийдвэрлэх хүртэл хугацаанд хүчин төгөлдөр болохыг дурьдсугай.

 

4. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.1, 81.2 дахь хэсэгт  зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг болон давж заалдах гомдлыг шийдвэр гаргасан захиргааны хэргийн анхан шатны шүүхээр дамжуулан гаргахыг тус тус тайлбарласугай.

 

 

 

                            ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                              Б.СИЙЛЭГМАА

 

                                           ШҮҮГЧИД                                Б.ЦЭНД

 

                                                                                            З.ГАНЗОРИГ

 

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.