Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийдвэр
Огноо 2015-04-23
Дугаар 14
Хэргийн индекс 119/2015/0012/З
Шүүх Захиргааны хэргийн анхан шатны 11 дүгээр шүүх
Шүүгч Баттуулайн Болормаа
Нэхэмжлэгч Ө.Энхжаргал
Хариуцагч Булган аймгийн Орхон сумын Засаг даргын Тамгын газрын дарга П.Цолмон
Хариуцагчийн төрөл бусад байгууллага, албан тушаалтан
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Төрийн алба
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

1.  Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1 , 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсгийг тус тус баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Булган аймгийн Орхон сумын Засаг даргын Тамгын газрын 2015 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн Б/09 тоот ажлаас чөлөөлөх тушаалыг хүчингүй болгож, Ө.Энхжаргалыг Булган аймгийн Орхон сумын Мал эмнэлэг, үржлийн тасгийн Бэлчээр, газар тариалан, жижиг, дунд үйлдвэрлэл, хоршоо хариуцсан мэргэжилтнээр эгүүлэн тогтоож, Ө.Энхжаргалын ажилгүй байсан хугацааны цалин хөлс 1280716 /нэг сая хоёр зуун наян мянга долоон зуун арван зургаа/ төгрөгийг Булган аймгийн Орхон сумын Засаг даргын Тамгын газраас гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

2. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70200 төгрөгийг Орхон аймгийн төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ө.Энхжаргалд олгосугай.

            3. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.2, 73.4, 81 дүгээр зүйлийн 81.1-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах бөгөөд шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ  ШҮҮГЧ                              Б.БОЛОРМАА

 

 

 

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.