Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийдвэр
Огноо 2015-05-12
Дугаар 0009
Хэргийн индекс 115/2015/0004/З
Шүүх Захиргааны хэргийн анхан шатны 7 дугаар шүүх
Шүүгч Баярын Цэнд
Нэхэмжлэгч Э.Энхцэцэг
Хариуцагч аймгийн Мэргэжлийн хяналтын газрын дарга болон аймгийн Засаг даргын дэргэдэх Санхүүгийн хяналт, аудитын албаны дарга
Хариуцагчийн төрөл аймаг, нийслэлийн Засаг даргын дэргэдэх тохируулагч болон хэрэгжүүлэгч агентлаг
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Төрийн алба
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

Захиргааны  хэрэг хянан шийдвэрлэх тухай  хуулийн 70 дугаар зүйлийн 70.1,  70.2.3, 70.2.4, 70.2.8  дахь  зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

                                                                         ТОГТООХ нь:

 

1. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.9, Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3 дахь зүйлүүдэд заасныг баримтлан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Дорноговь аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын 2014 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн “Ажилд томилох тухай” 80 тоот, “Ажлаас чөлөөлөх тухай” 85 тоот тушаалуудыг илт хүчин төгөлдөр бус болохыг нь хүлээн зөвшөөрч, нэхэмжлэгч Э.Энхцэцэгийг Дорноговь аймгийн Засаг даргын дэргэдэх Санхүүгийн хяналт, аудитын албаны санхүүгийн хяналт, шалгалтын улсын байцаагчаар томилох шийдвэр гаргахыг тус албаны даргад даалгасугай.

2. Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх зүйлүүдэд заасныг баримтлан түүний хууль бусаар ажилгүй байсан хугацаанд нэхэмжлэгчийн урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор нийт 6 101 906 / зургаан сая нэг зуун нэг мянга есөн зуун зургаа/ төгрөгийг  нэхэмжлэгчид олгохыг  хариуцагч Дорноговь аймгийн Мэргэжлийн хяналтын газар /дарга Ч.Энхбат/-т даалгасугай.

3. Нийгмийн даатгалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 3-т заасныг баримтлан нэхэмжлэлийн шаардлагын үлдсэнийг буюу нийгмийн даатгалд сайн дураар төлсөн шимтгэл гаргуулах  тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

4. Хариуцагч Дорноговь аймгийн Мэргэжлийн хяналтын газар /дарга Ч.Энхбат/ нь ажилтныг ажлаас үндэслэлгүй халснаас байгууллагад учирсан хохиролыг гэм буруутай этгээдээс гаргуулах асуудлыг  бие даасан нэхэмжлэлээр шийдвэрлүүлэх эрхтэйг дурдсугай.

5. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь зүйлүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамжинд тус бүр 35 100 /бүгд 70200/  төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид нөхөн төлүүлсүгэй.

6. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.3 дахь зүйлд заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч тус шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд ийнхүү аваагүй нь хуульд заасан журмын дагуу гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг  дурдсугай.

7. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.1 дэх зүйлд зааснаар захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй ба мөн хуулийн 81.2 дахь зүйлд зааснаар давж заалдах гомдлыг шийдвэр гаргасан захиргааны хэргийн шүүхээр дамжуулан гаргахыг тус тус тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Б.ЦЭНД

 

 

 

 

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.