Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийдвэр
Огноо 2015-05-04
Дугаар 0008
Хэргийн индекс 115/2015/0007/З
Шүүх Захиргааны хэргийн анхан шатны 7 дугаар шүүх
Шүүгч Сураагийн Отгонтуяа
Нэхэмжлэгч Р.Адарсүрэн
Хариуцагч Дорноговь аймаг дахь Цагдаагийн газар болон тус газрын дарга
Хариуцагчийн төрөл бусад байгууллага, албан тушаалтан
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Төрийн албан хаагчийн хөдөлмөр
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1, 70.2.3, 70.2.4 дэх зүйлүүдэд заасныг удирдлага болгон

     ТОГТООХ нь:

1. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.9, Хөдөлмөрийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, Төрийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан Дорноговь Аймгийн Засаг даргын дэргэдэх Цагдаагийн газрын даргын 2013 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 40 дүгээр тушаалын Р.Адарсүрэнд холбогдох хэсгийг илт хүчин төгөлдөр бус болохыг хүлээн зөвшөөрсүгэй.

2. Цагдаагийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Р.Адарсүрэнгийн 30 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн урамшил авахтай холбоотой баримт бичгийг бүрдүүлэн Цагдаагийн төв байгууллагад хүргүүлэхийг Дорноговь аймгийн Цагдаагийн газарт /цагдаагийн газрын даргад/ даалгасугай.

3. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

4. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.1 дэх хэсэгт заасны дагуу шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

          ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        С.ОТГОНТУЯА

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.