Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шүүгчийн захирамж
Огноо 2015-05-22
Дугаар 21
Хэргийн индекс 119/2014/0021/З
Шүүх Захиргааны хэргийн анхан шатны 11 дүгээр шүүх
Шүүгч Гомбодоржийн Гантуяа
Нэхэмжлэгч "Рояал өүшн" ХХК
Хариуцагч Орхон аймгийн Засаг даргын Тамгын газар
Хариуцагчийн төрөл бусад байгууллага, албан тушаалтан
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Тендер
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

        1. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.4-д заасныг баримтлан нэхэмжлэгч “Рояал Өүшн” ХХКомпани нь Орхон аймгийн Засаг даргын Тамгын газарт холбогдуулан гаргасан “Агаарын бохирдолт, гэр хорооллоос үүсэх утааг бууруулах мастер төлөвлөгөөний дагуу бүрэн шаталттай сайжруулсан зуух нийлүүлэгчийг сонгон шалгаруулах ОР-153/2014 дугаартай тендер шалгаруулалтаар “Арвай Илч” ХХК-д гэрээ байгуулах эрх олгосон шийдвэрийг хүчингүй болгуулах”-ыг  хүссэн нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан тухай тайлбараа 2015 оны 05 дугаар сарын 19-ний өдөр тус шүүхэд бичгээр гаргаж ирүүлсэн тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, Орхон аймгийн Засаг даргын Тамгын газарт холбогдох Захиргааны хэргийн анхан шатны 11 дүгээр шүүхийн 119/2014/0021/3/ индекстэй хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

        2. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1,  мөн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.4, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг Төрийн сангийн 130000677971 дугаарын дансанд хэвээр үлдээсүгэй.

      3. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.4-т  зааснаар хэргийн оролцогч тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь тухайн асуудлаар дахин анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах, хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй.

         4. Захирамжийг нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээдэд хүргүүлэхийг шүүгчийн туслах Г.Энхбатад даалгасугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ                                   Г.ГАНТУЯА

 

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.